Мэдээ

ДЭЛХИЙ, ТИВ, ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧ, СПОРТЫН ХОЛБООДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ДЭЛХИЙ, ТИВ, ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧ, СПОРТЫН ХОЛБООДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Мэдээ
Аймгийн Засаг даргын 2021 оны А/381 дугаар захирамжаар батлагдсан “Спортын өндөр амжилт гаргасан багш, дасгалжуулагч, тамирчид, спортын холбоо (клуб)-ыг урамшуулах журам”-ын дагуу 2023 онд тив, дэлхий, олон улс, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд медальт байранд шалгарсан тамирчдад шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдаж нийт 21,0 сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа.
2023 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 тамирчин, Олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 12 тамирчин, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 95 тамирчин медальт байранд шалгарсан.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.