Мэдээ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухайхуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийнгазраас ТОГТООХ нь:

1. "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтадЗасгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолоор баталсан дүрэмднийцүүлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн шууд захирагчнарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлахтухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаартогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МонголУлсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

МонголУлсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын 2019 оны 33 дугаар

    тогтоолын хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН

ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь төрийн захиргааныболон үйлчилгээний албан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйлажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийналбан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийнгомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахадоршино.

1.2. Төрийн захиргааны болон үйлчилгээнийбайгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолдтухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийнмэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно.

1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээнийбайгууллагын удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжидажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албанхаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахинмөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Хоёр. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаадор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:

      2.1.1. үзэлбодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ  Үндсэн хууль, бусад хуулиарбаталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина;

      2.1.2. шударгаёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;

      2.1.3. төрт ёс,түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх,хууль ёсны ашиг сонирхлыг  дээдлэн хүндэтгэнэ;

      2.1.4. ардтүмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ;

      2.1.5. албанүүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;

      2.1.6. албанүүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл,хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна;

      2.1.7. захирах,захирагдах ёсыг сахин биелүүлнэ.

Гурав. Төрийн албан хаагчид тавих ёс зүйншаардлага

3.1. Төрийн албан хаагч нь төрийн бодлого,байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дордурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

      3.1.1. энэдүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт,байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чандбаримтлах;

         3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласаналиваа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албантушаалтанд мэдээлэх;

         3.1.1.в. харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримтнотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;

         3.1.1.г. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүйбайх;

         3.1.1.д. төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах;

         3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саадболох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;

         3.1.1.ё. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргахшийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулжбайх.

      3.1.2. энэдүрмийн 2.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.2.а. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийгхувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээхэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаастатгалзах;

         3.1.2.б. өөрийн хөрөнгө, орлогын байдал, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар эрхбүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх;

         3.1.2.в. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийгхувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай,цэвэр нямбай ашиглах;

         3.1.2.г. албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадыналиваа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэнтохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээлавах, бусад хангамж эдлэхгүй байх;

         3.1.2.д. хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашигсонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албантушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх.

      3.1.3. энэдүрмийн 2.1.3-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.3.а. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө,нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаарнь ялгаварлан гадуурхахгүй байх;

         3.1.3.б. албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээбайлгах, хавчин гадуурхахгүй байх;

         3.1.3.в. жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс  ангидбайх;

         3.1.3.г. төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмнийсоёл, зан үйлийг хүндэтгэх.

      3.1.4. энэдүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэйэелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээгчирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

         3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийгцээрлэх; 

          3.1.4.в.гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чандбаримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүйбайх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоорнэмсэн)

         3.1.4.г.  гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийнүйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

         3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаахэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олоннийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Энэ дэд заалтын дугаарыг Засгийнгазрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

         3.1.4.е. төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагаагүл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. (Энэ дэдзаалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

      3.1.5. энэдүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд  бүрэн хариуцах;

         3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албантушаалаасаа өөрийн хүсэлтээр  татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартайбайх.

      3.1.6. энэдүрмийн 2.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.6.а. төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливааүүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;

         3.1.6.б. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаандоролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

         3.1.6.в. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсонасуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

      3.1.7. энэдүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

         3.1.7.а. удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэржишээг үзүүлэх;

         3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;

         3.1.7.в. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийгзохицуулах;

         3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх; 

         3.1.7.д. удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагданорохоос сэргийлэх;

         3.1.7.е. ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохионбайгуулах;

         3.1.7.ё. удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясанбоогдуулах зэргээр  албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэгдаалгавар өгөхгүй байх;

         3.1.7.ж. албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө,  халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;

         3.1.7.и. удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

         3.1.7.к. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах,удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд

        хүлээлгэх хариуцлага

4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээгзөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээгзөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахьхариуцлага хүлээлгэнэ:

      4.2.1. уучлалгуйхыг үүрэг болгох;

      4.2.2. сануулах;

4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-дзаасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлагахүлээсэнд тооцогдоно.

4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээгзөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй болхолбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

     

Тав. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээжавах,

шалгаж шийдвэрлэх

5.1. Төрийн  албан  хаагч ёсзүйн  хэм хэмжээ  зөрчсөн тухай иргэд,  байгууллага, аж ахуйннэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийнсүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ,баримт нь шалгалт явуулах үндэслэл болно.

5.2. Тухайн албан хаагчийн дээд шатны албантушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албантушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаасхойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна:

      5.2.1. гомдол,мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж,тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;

      5.2.2.шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусадлавлагаа материалыг гаргуулж авах;

      5.2.3. харьяалахнэгжийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийгцуглуулах.

5.3. Гомдол, мэдээллийг шалгах хугацаагшаардлагатай бол байгууллагын удирдлага нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

         5.4. Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыгзөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэдүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагынудирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл

6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээгзөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албанхаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) төрийн захиргааны болонүйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.

6.2. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайнбайгууллагын төрийн албан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаартогтоож, төрийн албан хаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албантушаалтан гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилохэрх бүхий албан тушаалтан батална.

6.3. Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёсзүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасныдагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэйхуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыгхаргалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэхтогтоол гаргана.

6.4. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн4.2.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийгтодорхойлсон байна.

6.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол,мэдээллийг шалгасан албан тушаалтан болон ёс зүйн зөрчилд холбогдсон албанхаагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

6.6. Тухайн байгууллагын төрийн албан хаагчийнтоо 25 хүрэхгүй бол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолдтөрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийгтухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтаншалгаж, холбогдох  танилцуулга, материалыг тухайн байгууллагын удирдлагадтанилцуулж шийдвэрлүүлнэ.

6.7. Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг зөрчилгаргасан албан хаагчид танилцуулна.

6.8. Ёс зүйн зөвлөл тухайн албан хаагчид ёсзүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэлгаргасан иргэн, байгууллагад энэ тухай бичгээр хариу өгнө.

6.9. Төрийн байгууллагын удирдлага ёс зүйнзөвлөлийн ажилд тухайн байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

Долоо. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах,

         олон нийтэд мэдээлэх

7.1. Томилох эрх бүхий албан тушаалтан төрийналбан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийнхувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ.

-----о0о-----

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.