МОНГОЛ УЛСЫН ИХХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 05сарын 13 өдөр
Дугаар 52
Төрийнордон,Улаанбаатар хот
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааныхөгжлийн бодлого батлах тухай
МонголУлсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэнМонгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.""Алсынхараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ыг 1 дүгээрхавсралтаар, ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааныхөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа"-г 2дугаар хавсралтаар, ""Алсын хараа-2050" Монгол Улсын уртхугацааны хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт,хүрэх түвшин"-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2."Алсынхараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийнхяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэйнийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ,үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаарбатлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.
3.Энэтогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыгхэрэгжүүлэх зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг МонголУлсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:
1/МонголУлсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондынболон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийнбаримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болонсанхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;
2/МонголУлсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахбайнгын бүтэц, тогтолцоог бий болгох;
3/МонголУлсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас баталсан дунд, богинохугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг "Алсынхараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх аргахэмжээг авах;
4/"Алсынхараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийнявцад 5 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралдтанилцуулах.
4.Энэтогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийнбайгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.
5."МонголУлсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын үр дүнг илэрхийлэхүзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогобатлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад тусгагдсан тул"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай"Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолыгхүчингүй болсонд тооцсугай.
6.Энэтогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МонголУлсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
“АЛСЫНХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
АЛСЫНХАРАА: Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт,иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно.
Эрхэмзорилго:
-үндэсязгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,
-үндэснийнэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,
-хүнтөрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж,
-хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,
-амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,
-ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,
-өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш,хүртээмжтэй хүрсэн,
-эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай,оюунлаг,бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө.
НЭГ.ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ
Зорилго 1.Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлансудалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийтхүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатайүндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.
Үндэсний бахархал, эв нэгдэл
Зорилт 1.1.Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол,урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийгнягтруулна.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, хамтынүнэт зүйлс, тэмүүлэл, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлэх үе.
1.Монголчуудын уламжлалт төрт ёсоо дээдлэх эх оронч үзэл, үндэснийэв нэгдэл сэргэнэ.
2.Өв тэгш, үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлнэ.
3.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлог,соёлын хүрээг өргөжүүлнэ.
4.Түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурланүндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж,өвлүүлж хэвшинэ.
5.Соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтойболгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Үндэсний бахархлыг иргэн бүрийн үйл хэрэгтшингээж, түүнд тулгуурласан үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх үе.
1.Археологи, палеонтологийн дурсгалын төрөл зүйлийн эдийн засгийнүнэлгээг тодорхойлно.
2.Дэлхийд өрсөлдөх үндэсний археологич, палеонтологичдыг бэлтгэнэ.
3.Үндэсний болон сонгодог урлагийг түгээгч мэргэжлийнбайгууллагуудыг барилга байгууламжийн дэд бүтэц, орчин нөхцөл, тоног төхөөрөмж,техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгээр бүрэн хангаж шинэчилнэ.
4.Үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг алдагдуулах эрсдэлийгхянах, түүнээс сэргийлэх чадавхыг бэхжүүлнэ.
III үе шат (2041-2050): Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал,утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшиж, эв нэгдэл нягтрахүе.
1.Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийнбүтээлээр үндэсний бахархал төлөвшинө.
2.Улс төр, эдийн засаг, нийгэм, шашин зэрэг бүх хүрээнд эвнэгдлийг нягтруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжинэ.
Нүүдлийн соёл иргэншилт монгол
Зорилт 1.2.Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласанбүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улсболно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил,уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үе.
1.Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг,чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэнэ.
2.Нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахад чиглэсэн төрөлжсөнбайгууллагуудтай болно.
3.Үндэсний сор бүтээл, брэнд, үндэсний шинэлэг бүтээл зэргийгмонголын нүүдлийн соёлын онцлогт тохируулан бүтээнэ.
4.Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төвийг байгуулна.
II үе шат (2031-2040): Монголчуудын үндэсний ижилсэл бэхжиж,нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе.
1.Үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг тогтвортойбэхжүүлж, уламжлал шинэчлэлийн тэнцвэрт харьцааг хэвшүүлнэ.
2.Байгаль дэлхийд ээлтэй нүүдлийн соёл иргэншлийн бэлгэ тэмдэгболсон монгол гэрийг сайжруулан, хэрэглэхэд хялбар болгон түгээн дэлгэрүүлнэ.
3.Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, бүтээн үргэлжлүүлэх,өвлөн уламжлах үйл ажиллагаанд оролцогч талуудыг дэмжинэ.
III үе шат (2041-2050): Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээндтулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсантэргүүлэх улс болох үе.
1.Үндэсний өв соёл, нүүдлийн ахуйг уламжлал, шинэчлэлтэйхослуулсан, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.
2.Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаагуялдуулж, нүүдлийн соёл иргэншлийн тэргүүлэх улсын түвшинд хүрнэ.
3.Үндэсний ижилсэл, өв соёлын талаарх ард нийтийн хандлага бүрэнтөлөвшихөд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Монгол хэл, бичиг
Зорилт 1.3.Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгониргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Үндэсний монгол хэл, бичгээ чанартайэзэмшиж, хэрэглэж хэвших үе.
1.Хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, бүх шатны сургалтынбайгууллагад монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлнэ.
2.Монгол хэл, бичгийг нийтээр төдийгүй гадаадын иргэд эзэмшихтаатай нөхцөлийг бүрдүүлж, нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэжхэвшинэ.
3.Үндэсний хэл, бичгийн хэрэглээний уламжлалыг хадгалж,шинэчлэлийг хийхэд шинжлэх ухааны байгууллагуудыг дэмжинэ.
4.Монгол хэлийг суралцагч гадаадын иргэдийг дэмжих тэтгэлэгтхөтөлбөрүүд болон олон улсад зориулсан монгол хэлний шалгалтын үндэснийхөтөлбөртэй болно.
II үе шат (2031-2040): Мэдлэг шингэсэн монгол хэл бий болгох үе.
1.Мэдлэг шингэсэн монгол хэлний орчин бүрдэж, монгол хэлний үгсийнбаялаг санг хамгаалах сан хөмрөг бий болно.
2.Монгол хэлийг хамгаалж, мэдлэг шингэсэн монгол хэлийг бүтээнэ.
3.Хилийн чанад дахь монгол хэл, соёлын төвүүдийн тоо нэмэгдэж, үйлажиллагааны хүрээ өргөжсөн байна.
III үе шат (2041-2050): Монгол хэл, бичиг үндэсний нэгдмэл үнэтзүйлийн бүрдэл болж төлөвших үе.
1.Иргэдийн монгол хэл, бичгийн боловсролыг төгөлдөржүүлж, нэгдмэлүнэт зүйл болгон төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.Монгол хэлтэй гадаадын иргэд, тэднээр дамжуулан монгол хэлийггадаадад сурталчлах, сургах үйл ажиллагааг эрчимжүүлж, монгол хэлний орчин бийболгоно.
Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл
Зорилт 1.4.Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалынтэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёлиргэншил, шашин, гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгон хэвшүүлж,нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Үнэт зүйлийн судалгаа болон олон улсынмонгол судлалын тэргүүлэх чиглэлүүдийн судалгааг салбар тус бүрээргүнзгийрүүлэн хийж, нийтийн хүртээл болгох үе.
1.Үнэт зүйлийн суурь, хавсарга болон гүнзгийрүүлсэн судалгаатогтворжсон байна.
2.Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж бүртгэн,судалгааны эргэлтэд оруулсан байна.
II үе шат (2031-2040): Гүнзгийрүүлсэн судалгааны бүх үр дүнг төр,нийгмийн амьдралд хэрэгжүүлэх үе.
1.Техник, технологийн шинэчлэлд тулгуурласан судалгаа шинжилгээнийаргуудыг үндэсний үнэт зүйлийн судлалд нэвтрүүлсэн байна.
2.Үнэт зүйлийн болон олон улсын монгол судлалын тэргүүлэхчиглэлийн гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнг төр, нийгмийн амьдралд хэрэгжүүлэхүндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
III үе шат (2041-2050): Үнэт зүйлийн судалгаа болон олон улсынмонгол судлалын тэргүүлэх чиглэлээр судалгааны бүх үр дүнгийн хэрэгжилт хэвшилболж, нийгмийн соён гэгээрэл өндөр түвшинд хүрэх үе.
1.Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэхчиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил,шашин, гүн ухааны судалгааны бүх үр дүнг олон нийтийн хүртээл болгож, нийгмийнсоён гэгээрэл өндөр түвшинд хүрсэн байна.
Дэлхийн монгол
Зорилт 1.5.Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаатогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж,хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Олон улс дахь монгол үндэсний үнэт зүйлсийндархлааг бэхжүүлж, монгол соёлын хүрээг тэлэх үе.
1.Монгол хүн бүр үнэт зүйлээ эрхэмлэж, бусдаас ялгарах онцлог,давуу талаа дэлхий нийтэд таниулна.
2.Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах МонголынОлон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй болсон байна.
3.Хилийн чанад дахь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тогтолцообүрдсэн байна.
4. Үндэсний соёл, спорт, хоол хүнс судлал хөгжиж, дэлхий нийтэдтанигдсан байна.
II үе шат (2031-2040): Монгол Улсын нэр хүнд, үнэлэмжийгдээшлүүлж, монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх үе.
1.Дэлхийд өрсөлдөхүйц оюунлаг иргэд бэлтгэгдэнэ.
2.Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах хөтөлбөрүүдөргөжнө.
3. Хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатнуудын оролцоо,хамтын ажиллагаа өргөжиж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд хамтарчажиллаж хэвшинэ.
4.Үндэсний соёл, спорт, хүнс хоолны үйлчилгээг түгээн дэлгэрүүлсэнбайна.
III үе шат (2041-2050): Олон улс дахь монгол үндэсний үнэтзүйлсийн дархлаа тогтож, нүүдэлчин монгол соёлын түрэлт бий болох үе.
1.Монгол соёлыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах үндэснийонцлог бүхий соёлын хөтөлбөрүүд өргөжин тэлнэ.
2.Дипломат харилцаатай дэлхийн улс орнуудад нүүдлийн соёлиргэншлийн төвтэй болж, тус төвөөр дамжуулан монголын соёлыг түгээн дэлгэрүүлэхтогтолцоо бэхэжсэн байна.
3.Үндэсний агуулга бүхий олон ангит кино, тайз, дэлгэцийнбүтээлүүдийг нэмэгдүүлнэ.
4.Нүүдэлчдийн давуу талд суурилсан менежментийн ур чадварыгхөгжүүлж, улмаар монгол соёлын түрэлт бий болно.
ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ
Зорилго 2.Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай,аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орныхөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэннийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.
Боловсрол
Зорилт 2.1.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжбүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улсорны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгшболомж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцооны шинэчлэлийн үе.
1.Салбарын хүрээнд судалгаа, нотолгоонд суурилсан бодлого,хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоо болонолон талт түншлэл бэхэжсэн байна.
2.Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн,тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангаж, сургалт, үйлажиллагааны чанарыг дээшлүүлсэн байна.
3.Суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, бүтээлч,чадварлаг багш, хүний нөөцөөр хангана.
4.Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг бүрэнхөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.
5. Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтыннэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааранөөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлсэн байна.
6.Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг,ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болсонбайна.
II үе шат (2031-2040): Чанартай боловсрол олгох, насан туршдаасуралцахуйн тогтолцоог бэхжүүлэх үе.
1.Бүсийн төв, аймаг, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль,мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, технологийн коллеж,их, дээд сургуулиудын үүрэг, оролцоо нэмэгдсэн байна.
2.Бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийнболовсролын нээлттэй, уян хатан тогтолцоо бэхэжсэн байна.
3.Олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтынбайгууллагын тоог нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн,хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсонбайна.
4.Боловсролын засаглал, удирдлагын тогтолцоог тодорхой болгож,тасралтгүй сайжрах хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байна.
III үе шат (2041-2050): Насан туршдаа суралцахуйг дэмжсэн нээлттэйболовсролын тогтолцоог бэхжүүлэх үе.
1. Сургалтын уян хатан арга замуудтай, харилцан уялдаа бүхийбусадтай хамтран амьдрах, ажиллах чадавх (үнэт зүйлс, зан үйл, амьдралын хэвмаяг) бүхий иргэнийг бэлтгэнэ.
2.Нээлттэй сургалтын хөтөлбөр, агуулгыг баяжуулж, боловсролын бүхшатанд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлсэн байна.
Эрүүл мэнд
Зорилт 2.2.Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтайиргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоогхөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй тогтолцоонышинэчлэлийн үе.
1.Иргэн, гэр бүл, ажил олгогчийн оролцоонд тулгуурласан нийгмийнэрүүл мэндийн тогтолцоо бэхэжсэн байна.
2.Нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник,технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар,гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоотой болсон байна.
3.Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүлмэндийн мэдээллийн сан бүрдсэн байна.
4.Эрүүл мэндийн хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийнхамгааллыг сайжруулсан байна.
5.Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ, үйлчилгээний хамраххүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл, нас баралтынэрсдэлт хүчин зүйл буурсан байна.
6.Эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалын, улсын төсвийн болон хувьхүний санхүүжилтийн зохистой харьцааг бий болгож, хүн амын эрүүл амьдралынхэвшлийг төлөвшүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж,үйлчилгээнд бүрэн хамруулж, нийт сумыг хамарсан алсын зайн үндэсний сүлжээг бийболгож, хүн амын дундаж наслалт уртассан байна.
7.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж,зүрх, судасны өвчлөлөөс болон хорт хавдраас шалтгаалсан нас баралт буурсанбайна.
8.Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вируст гепатитынөвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна.
9.Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийгбагасгаж, эх, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсанбайна.
II үе шат (2031-2040): Амьдралын зөв дадал, хэвшилтэй иргэнийгтөлөвшүүлэх үе.
1.Амьдралын зөв дадал, хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдсэн байна.
2.Урт хугацааны даатгалын тогтолцоог бүрдүүлж, технологийншинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгөргөжүүлэн, нэг цэгээс тусламж, үйлчилгээг авах тогтолцоо бүрдсэн байна.
III үе шат (2041-2050): Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үе.
1.Эрүүл насжилтаар бүсийн хэмжээнд тэргүүлэх 10 орны нэг болж,хувь хүний ген, хоол тэжээлийн болон эрүүл мэндийн онцлогт чиглэсэн хиймэл оюунухаанд тулгуурласан үйлчилгээ нэвтэрнэ.
Гэр бүл
Зорилт 2.3.Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж идэвхтэй, бүтээлчиргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амынтогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих үе.
1.Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоондсуурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
2.Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийнтөлөвшлийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
3.Залуу гэр бүлийг дэмжсэн орчин, нөхцөл бүрдэж, цогц үйлажиллагааны чанарыг дээшлүүлнэ.
II үе шат (2031-2040): Идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлд ээлтэйорчныг бүрдүүлэх үе.
1.Зорилтот бүлгийн иргэдийг дэмжсэн, бүтээмжтэй ажил, хөдөлмөрэрхлүүлж, олон талт хөгжил, хамгааллын цогц тогтолцоо бүрдсэн байна.
2.Гэр бүл, хувь хүний хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин, нөхцөлбүрдүүлж, цогц үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ.
III үе шат (2041-2050): Нийгмийн идэвхтэй, бүтээлч иргэн, гэрбүлийг тогтвортой дэмжих үе.
1.Хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйлажиллагаа хэрэгжиж, дэлхийд үнэлэгдэхүйц монгол иргэнийг төлөвшүүлнэ.
Шинжлэх ухаан, инновац
Зорилт 2.4.Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэхухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Шинжлэх ухаан, технологийг улс орнытогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтайүндэсний инновацын тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаахөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр-шинжлэхухаан-үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдсэн байна.
2. Шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлийгхөгжүүлэх дэд бүтцийг өргөжүүлж, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахтогтолцоотой болсон байна.
3.Эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс, урамшууллын тогтолцоогшинэчилж, чадварлаг эрдэмтдийг бэлтгэх үндэсний тогтолцоог бий болгож, олонулсын томоохон судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Үндэсний шинжлэх ухаан, инновацыг дэлхийнзах зээлд гаргах тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг шинжлэхухаан, инновацын тэргүүлэх чиглэлд оруулах хөрөнгө, нөөц болон бусад дэмжлэгийгнэмэгдүүлж, ногоон, цахим эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн бүс нутгийн жишигтхүргэнэ.
2.Дэлхийд танигдсан чадварлаг эрдэмтдийг бэлтгэх, тэдгээрийг олонулсын судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлэн, урамшуулах арга замыгбүрдүүлнэ.
III үе шат (2041-2050): Олон улсад өрсөлдөх чадвартай шинжлэхухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үе.
1.Нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэгтэргүүлэх чиглэл, ногоон, цахим эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн салбарынхөгжлийг дэлхийн жишигт хүргэнэ.
2.Өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжин, экспортынбүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинжлэх ухаан технологийн хувийн жинг нэмэгдүүлсэнбайна.
Хүнд ээлтэй амьдрах орчин
Зорилт 2.5.Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатайорчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эрүүл баталгаат орчин бий болгох үе.
1.Орон сууц, ногоон байгууламжийн стандартыг мөрдөж, эрүүлбаталгаат амьдрах орчныг бий болгоно.
2.Агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж, цэвэр, ногоонбайгууламж бүхий орчинтой болно.
3.Эрүүл мэндийн болон орчны тандалт, нөлөөллийн үнэлгээ хийхтогтолцоог бий болгож бэхжүүлнэ.
4.Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага,хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.
5.Инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж аюулгүй,тэжээллэг хэрэгцээт хүнсээр хангадаг болно.
II үе шат (2031-2040): Амьдралын таатай орчин бүрдүүлэх үе.
1.Тохилог амьдралын таатай орчин бүрдүүлж, орон сууцны хотхон,хорооллын төлөвлөлтийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хог хаягдлынзохистой менежментийг хэвшүүлнэ.
2.Ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдохцэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоонбайгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлнэ.
3.Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй,аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, баталгаат хүнснийүйлдвэрлэлийн тогтвортой систем бий болгон органик, баяжуулсан, зохицуулахүйлчилгээтэй болон эрүүл хүнсний хэрэглээтэй болно.
III үе шат (2041-2050): Амьдралын хэрэгцээ хангагдсан орчинбүрдүүлэх үе.
1.Орчны бохирдлоос шалтгаалсан хүний эрүүл мэнд, эдийн засагтучрах сөрөг нөлөөлөл бүрэн арилж, хот, сум, суурингуудад авто зогсоол, оршинсуугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж, усан сан,биеийн тамирын талбай бүхий тохилог эко орчныг бүрдүүлнэ.
2.Монгол брэндийн эко хүнс экспортлох нөхцөлийг сайжруулж, хүнснийболовсруулах салбарын хөгжлөөр тэргүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээл
Зорилт 2.6.Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийнэдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыгхангах, хэрэгцээнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоогбэхжүүлэх үе.
1.Мөнгө, санхүүгийн бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлж, ажлынбайрны статистик мэдээллийг аймаг, сум, дүүргээр гаргадаг болно.
2.Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чигхандлагыг тодорхойлж, нээлттэй боловсролын зарчимд тулгуурласан хөдөлмөрийн захзээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ.
3.Хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийгдэмжинэ.
4.Оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим, зайн ажлын байрыг нэмэгдүүлэнтогтолцоог нь дэмжиж хөгжүүлнэ.
5.Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээлэл сайжирсан байна.
6.Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийнхөдөлмөрийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ажилчдыгбэлтгэж, төгсөгчид ажлын байрыг өөрөө бий болгоход чиглэсэн мэргэжлийнболовсрол, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлнэ.
7.Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн насны хүн амынэдийн засгийн идэвхтэй байдал нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурч, жижиг, дундүйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байна.
II үе шат (2031-2040): Бүтээмжид суурилсан, хөдөлмөрийн хөлс,урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе.
1.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, ажлын байрны шингээлт ихтэй ажүйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, бүтээмжтэй үйлчилгээний салбарууд, орчин үеийнцахим салбар, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж,хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний оновчтой хэлбэрийг бүрдүүлнэ.
2.Олон улсад оюуны бүтээл, мэдээллийн технологийн болон зөвлөхүйлчилгээг дэмжих зуучлагч компани, төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
III үе шат (2041-2050): Мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, хүн бүражилтай, орлоготой болох орчин, нөхцөлийг бүрдүүлэх үе.
1.Цахим эринд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, хөгжүүлэхэдчиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэдоруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох төр, хувийн хэвшлийнтүншлэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
Монгол хүний удмын сан
Зорилт 2.7.Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилансэргийлэх чадавхыг бэхжүүлж, монгол хүний хөгжлийг дэмжинэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Угийн бичиг хөтлөх уламжлалыг сэргээх,дэмжих үе.
1.Угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөрхэрэгжүүлнэ.
2.Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээнхөгжүүлнэ.
3.Цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин болон төрөлхийн согогтойхүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ.
4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохисттүвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоо бүрдэнэ.
II үе шат (2031-2040): Удмын сангийн аюулгүй байдлыг хангах үе.
1.Цус ойртолтоос хамгаалдаг болсон байна.
2.Иргэдийн удмын хэлхээг тодорхойлох мэдээллийн систем хөгжүүлж,хэрэгжүүлнэ.
3.Удамшлын өвчин эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөсурьдчилан сэргийлэх, эмнэлэг, удамшил зүйн хяналтын тогтолцоог хөгжүүлнэ.
III үе шат (2041-2050): Монгол хүний генийг хамгаалах судалгаандсуурилсан бодлого хэрэгжүүлэх үе.
1.Хувь хүний генетикийн чадварт суурилсан судалгааг хөгжүүлнэ.
2.Хүн амын генетикийн тооцооллын аргаар аймаг бүрийн хүн амд шуудцус ойртолтын (FIS) болон нийт цус ойртолтын (FIT) коэффициентыг тооцоолж, дүншинжилгээнд үндэслэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3.Хүн бүр удмын мэдээлэл агуулсан цахим үнэмлэхтэй болно.
ГУРАВ.АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА
Зорилго 3.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыгтогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээнийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйцбичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрахболомжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыгбүрдүүлнэ.
Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэл
Зорилт 3.1.Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллынүйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалынтогтолцоог бэхжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх үе.
1.Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.
2.Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэнбайна.
3.Хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгмийн хөгжлийнхэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлнэ.
4.Нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэнхамруулна.
5.Зорилтот, эмзэг бүлгийн өрх, иргэний амьжиргаанд хүрэлцэхүйцхэмжээний нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийг үзүүлдэг болно.
6.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыгтөлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн биедаасан тогтолцоог бий болгоно.
II үе шат (2031-2040): Эрсдэлээс сэргийлсэн нийгмийн хамгааллынтогтолцоог сайжруулах үе.
1.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын бодлогыгтодорхойлсон байна.
2.Тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөжболон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болно.
3.Тэтгэврийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэншилжиж, 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийгбодит хуримтлал болгоно.
4.Зорилтот, эмзэг бүлгийн хэрэгцээ, орон нутгийн онцлогт нийцсэнхаламжийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
5.Ахмад настанд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийнтөвүүдийг байгуулсан байна.
III үе шат (2041-2050): Амьдралын чанарыг сайжруулахуйц нийгмийнхамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх үе.
1.Тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоондшилжүүлэх үе шат эхэлсэн байна.
2.Нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг өрх, иргэдийн эрэлт,хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
Орлогод нийцсэн орон байр
Зорилт 3.2.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй,эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Өрх, гэр бүлийн худалдан авах чадвартнийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаархангах тогтолцоотой болсон байна.
2.Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтолцообэхэжсэн байна.
II үе шат (2031-2040): Худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй,ногоон хөгжлийн загварт нийцсэн орон сууцны чанар, стандартыг сайжруулах үе.
1.Гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авахчадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ,хангамжийг сайжруулна.
III үе шат (2041-2050): Хэрэгцээнд нийцсэн чанартай, тохилог оронсууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх үе.
1.Өрх, гэр бүлийг эрэлтэд нийцсэн, худалдан авах чадварт тохирсон,чанартай, тохилог орон сууцаар хангадаг болсон байна.
Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес
Зорилт 3.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, урчадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөдөлмөр эрхлэлт, бүтээлч санаачилга,хандлага болон ур чадварыг хөгжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагаагэрчимжүүлэх үе.
1.Залуучуудад бизнес эрхлэх зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүхтөрлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, орчин, нөхцөл бүрдсэн байна.
2.Бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих орчин бэхжиж, төлөвшсөнбайна.
3.Бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх,бүтээлч байдлыг хөхиүлэн дэмжиж, ядуурлын түвшин буурч, нийгмийн дундаждавхарга өргөжсөн байна.
4.Нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготойиргэдийн тоог нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
5.Малчин, тариаланчдын 75 хүртэл хувийг өрхийн аж ахуй эрхлэхэд ньхүрэлцэхүйц чадалтай цахилгааны эх үүсвэр, техник, технологиор хангах,хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон бусад төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх,малчин өрх, тариаланчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх оновчтойтогтолцоог бий болгосон байна.
6.Малчид, тариаланчид бизнесийн тогтвортой орлогын эх үүсвэртэйболсон байна.
II үе шат (2031-2040): Жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөхчадварыг нэмэгдүүлэх үе.
1.Инновац, технологи нэвтрүүлэх, мэдлэг хуваалцах чиглэлээр төр,хувийн хэвшлийн түншлэлийн нөхцөл бүрдэж, экспортын чиг баримжаатайбүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортын зах зээлд нэвтрэхэд дэмжлэгүзүүлж, бичил, жижиг, дунд бизнес олон улсад өрсөлдөх боломжтой болсон байна.
III үе шат (2041-2050): Бичил, жижиг, дунд бизнес эрхлэлтийнөрсөлдөх чадварыг дээшлүүлэх үе.
1.Олон улсад өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэлтийн соёлбүрэн төлөвшиж, инновац, шинэ технологи, мэдлэг шингэсэн бичил, жижиг, дундбизнесийн хөгжил дэлхийн жишигт хүрсэн байна.
Дундаж давхаргыг дэмжсэн санхүүжилт
Зорилт 3.4.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээүзүүлж, эрсдэлээс хамгаална.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийнүйлчилгээг бэхжүүлэх үе.
1.Зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээнийбодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна.
II үе шат (2031-2040): Дундаж давхаргыг бэхжүүлэх үйл ажиллагаандхөрөнгө оруулалт хийх үе.
1.Эрэлтэд нийцүүлсэн зорилтот санхүүжилт, хөнгөлөлтийг тасралтгүйхөгжүүлж, дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зориулсан төсвийнхуваарилалт, зарцуулалт нэмэгдсэн байна.
III ҮЕ ШАТ (2041-2050): Дундаж давхаргыг тэлж, санхүүгийнэрсдэлээс бүрэн хамгаалах үе.
1.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн өрх, гэр бүлд ээлтэй банк,санхүүгийн үйл ажиллагаа тогтворжиж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжих,эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжиж, өрх, гэр бүл өөрийгөө тэтгэн амьдрахболомжтой болсон байна.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг
Зорилт 3.5.Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж,биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үрдүнтэй тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, хувийнхэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлнэ.
2.Биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлдтулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоо боловсронгуй болсон байна.
3.Биеийн тамир, спортын салбарт цахим үйлчилгээ нэвтэрч, үндэснийнэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна.
4.Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжил,чадавхжуулалт, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
II үе шат (2031-2040): Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэнийгтөлөвшүүлэх биеийн тамир, спортын чанар, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх үе.
1.Идэвхтэй амьдралын дадал хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдэж, хот,суурин газрын орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлтөд биеийн тамир, спортоорхичээллэх, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох олон улсын стандарт, шаардлагаднийцсэн, тохилог, таатай орчныг бий болгоно.
2.Амьдрал, ажил, мэргэжлийн хэв маяг, агуулгын өөрчлөлттэйхолбоотойгоор биеийн тамир, спортын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, авьяасыгдэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
III ҮЕ ШАТ (2041-2050): Биеийн тамир, спортын идэвхтэй амьдралынхэвшилтэй иргэн, гэр бүл төлөвших үе.
1.Биеийн тамир, спортоор хичээллэх өдөр тутмын амьдралын идэвхтэйдадал хэвшилтэй иргэн, гэр бүлийг төлөвшүүлэхэд хиймэл оюун ухаанд тулгуурласантехнологи, үйлчилгээг нэвтрүүлнэ.
Газрын харилцаа
Зорилт 3.6.Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага,менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэснийэдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Монгол Улсын газрын харилцаа, геодези, зурагзүйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж,хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үе.
1.Газар, түүний нөөцийг зохистой, үр дүнтэй ашиглах, иргэд, олоннийтэд нээлттэй, ил тод газрын харилцааны орчин бүрдсэн байна.
2.Газрын бирж, олон зориулалттай кадастрын нэгдсэн системийгнэвтрүүлж, газрын нэгдмэл сан, түүний ашиглалтад тавих төрийн хяналтынтогтолцоо боловсронгуй болсон байна.
3.Газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатайхяналтын систем бий болж, газрыг хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоо бүрдэнэ.
4.Монгол Улсын геодезийн сүлжээг шинэчлэн сайжруулж, нийт нутагдэвсгэрийг бүх төрлийн масштабын байр зүйн зургаар бүрэн хангана.
II үе шат (2031-2040): Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл бүхийухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоогнэвтрүүлэх үе.
1.Газрын хяналт, удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгожбэхжүүлнэ.
2.Үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн платформыг бий болгонхөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.
III үе шат (2041-2050): Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэлудирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс,үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах үе.
1.Хүртээмжтэй, ухаалаг газрын удирдлага, менежментийн тогтолцообий болж, бэхэжсэн байна.
ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ
Зорилго 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн,дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогынсуурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн,хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтайулс болно.
Чинээлэг монгол
Зорилт 4.1.Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, дундаждавхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Засгийн газрын хугацаа тулсан гадаад өртөлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж,үр ашгийг дээшлүүлэх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даахчадварыг нэмэгдүүлэх үе.
1.Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, өрийндарамтыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл бүрдсэн байна.
2.Төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үрашигтай, хариуцлагатай төсөв, санхүүгийн тогтолцоотой болсон байна.
3.Гадаад валютын албан нөөц эрсдэл даахуйц хэмжээнд хүрч өссөнбайна.
4.Эдийн засаг жил бүр тогтвортой өсөж, ажил эрхлэлт тасралтгүйнэмэгдсэн байна.
5.Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадвардээшилсэн байна.
6.Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийнтүншлэлийг хөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Үндэсний хуримтлал бүхий макро эдийнзасгийн орчныг бүрдүүлэх үе.
1.Үндэсний хуримтлалын хэмжээг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлсайжирсан байна.
III үе шат (2041-2050): Макро эдийн засгийн гадаад, дотоодтэнцвэрийг хангаж, бүрэн ажил эрхлэлттэй, инфляцын нам түвшин бүхий макро эдийнзасгийн орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгох үе.
1.Дундаж давхарга нийгмийн зонхилох бүлэг болсон байна.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд
Зорилт 4.2.Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортынбаримжаатай эдийн засгийг бий болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж,өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд,хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.
1.Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшиннэмэгдсэн байна.
2.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийгнэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна.
3.Үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсынаялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилсэн байна.
4.Бүтээлч үйлдвэрлэл (соёл урлаг, кино урлаг, дуу хөгжим, дизайн,архитектур)-ийн хөгжлийн бодлогын суурь тавигдсан байна.
5.Мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, эдийн засагт оруулаххувь нэмрийг нэмэгдүүлсэн байна.
6. Боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн байна.
7.Эдийн засгийн хөгжлийг дэмжих эрчим хүч, инженерийн дэд бүтцийгхөгжүүлсэн байна.
8.Цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарыншугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодынхэрэгцээг бүрэн хангасан байна.
9.Үндэсний тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлсэн байна.
10.Иргэний нисэхийн дэд бүтэц, ерөнхий зориулалтын нисэхийгхөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгынматериалын үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, экспортод чиглэсэнүйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх шатанд шилжих үе.
1.Боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлж,хүнсний аюулгүй байдал хангагдсан байна.
2.Бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгонхөгжүүлсэн байна.
3.Эрчим хүчний хөндлөн гол тэнхлэгийн болон бүсийн босоотэнхлэгийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийгбарьж байгуулан, зарим дулааны цахилгаан станцыг өргөтгөж нэгдсэн системийгбүрдүүлнэ.
4.Экспортын зориулалттай эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, эрчим хүчэкспортлогч орон болсон байна.
5.Олон улсын стандартад нийцсэн холимог тээврийн сүлжээ бүрдсэнбайна.
III үе шат (2041-2050): Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыгхөгжүүлж, олон тулгуурт тогтвортой эдийн засагтай улс болох үе.
1.Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэлхийн зах зээл дэх байрсуурийг бэхжүүлсэн байна.
Ухаалаг санхүүгийн зах зээл
Зорилт 4.3.Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олонтулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологидсуурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх үе.
1.Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, биржийн бус болон үүсмэлсанхүүгийн зах зээл дээр хийгдэж байгаа арилжааны дүн өссөн байна.
2.Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйнорчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна.
3.Бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулан эрсдэлийнудирдлагын тогтолцоог сайжруулж, үйл ажиллагааны хүрээг тэлсэн байна.
4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооболовсронгуй болсон байна.
5.Банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдалхангагдсан байна.
II үе шат (2031-2040): Томоохон хөрөнгийн биржүүдтэй хамтрандотоодын санхүүгийн хэрэгслийг чөлөөтэй арилжаалах, мэргэжлийн тоглогчдыноролцоо, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх, дэлхийн хөрөнгийн захзээлд оролцох түвшний цахим санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх үе.
1.Томоохон хөрөнгийн зах зээл дээр дотоодын бүтээгдэхүүнийгчөлөөтэй арилжаалдаг болсон байна.
2.Даатгалын салбарын гүнзгийрэлтийн түвшин олон улсын жишигтхүрсэн байна.
3.Бичил санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг олон улсын жишигтнийцүүлэн санхүүгийн салбарт эзлэх хэмжээг нэмэгдүүлсэн байна.
III үе шат (2041-2050): Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээгтехнологийн дэвшил, хиймэл оюун ухаанд суурилан дэлхийн түвшинд хөгжүүлэх үе.
1.Олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, захзээлийн үнэлгээг нэмэгдүүлсэн байна.
2.Технологийн дэвшлийн тусламжтайгаар хэрэглэгч бүр өөрийнхэрэгцээнд тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой зах зээлийгбүрдүүлсэн байна.
3.Технологийн дэвшилд суурилсан бичил санхүүгийн зах зээлийгхөгжүүлнэ.
Бүс нутгийн хамтын ажиллагаа
Зорилт 4.4.Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэж,худалдааг хөнгөвчилнө.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөрш орнуудыг дамжсан эдийн засгийнкоридорыг хөгжүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улстайчөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааныинтеграцад нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг эрс нэмэгдүүлэх үе.
1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсынэдийн засгийн коридор бий болж, гадаад харилцааны тэнцвэртэй байдал хангагдсанбайна.
2.Гуравдагч хөршид хүрсэн эдийн засаг бий болсон байна.
3.Монгол Улс бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцаднэгдэж, худалдааг хөнгөвчилнө.
II үе шат (2031-2040): Хөрш орнууд болон гуравдагч хөрш улсуудтайгадаад харилцааны тэнцвэртэй хөгжлийн түвшнийг хангах үе.
1.Дэлхийн түвшинд нэр хүнд бүхий өрсөлдөх чадвартай Зүүн хойдАзийн хөрөнгө оруулалтын гол төв болсон байна.
III үе шат (2041-2050): Ази-Номхон далайн бүс нутаг дахь эдийнзасаг, худалдааны интеграцад идэвхтэй оролцож, эдийн засгийн хамтын ажиллагаагөргөжүүлэх замаар, худалдааг нэмэгдүүлэх үе.
1.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогчболсон байна.
Өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн
Зорилт 4.5.Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнесэрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг инновацадтулгуурлан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх үе.
1.Судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэдтулгуурласан гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна.
2. Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэлт,борлуулалтын тогтолцоог кластерын зарчмаар хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна.
II үе шат (2031-2040): Бүс нутгийн болон олон улсын чанар,стандартын тогтолцоог нэвтрүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх замаар бүс нутгийннэмүү өртгийн сүлжээнд холбогдож ажиллах үе.
1.Бүс нутгийн эдийн засгийг дэмжих экспортын төрөлжилт бий болсонбайна.
III үе шат (2041-2050): Технологийн дэвшил, ур чадвартай хүнийнөөц, цахим худалдаанд тулгуурлан дэлхийд өрсөлдөх чадвартай, инновацадсуурилсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх үе.
1.Инновацад суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэнбайна.
Үндэсний баялгийн сан
Зорилт 4.6.Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүнийхөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээнзөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтайтөсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх үе.
1.Хөрөнгийн удирдлагыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, санхүүгийнүр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бийболгох тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Мега, нийгэм-эдийн засгийн хөгжлийг дэмжихтөсөл, хөтөлбөр болон гадаадын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаарэдийн засгийг дэмжих, баялгийн сангийн хөрөнгийг арвижуулах үе.
1.Мега төслүүдэд хөрөнгө оруулалт хийх болсноор нийгмийн ачхолбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, улмаар иргэдийн амьжиргаагдээшлүүлэх чадавхыг бүрдүүлсэн байна.
III үе шат (2041-2050): Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэтехнологи, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээнзөвшөөрөгдсөн баялгийн санг төлөвшүүлэх үе.
1.Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, олон улсын хэмжээндхүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сантай болсон байна.
ТАВ.ЗАСАГЛАЛ
Зорилго 5.Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортойзасаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн албатөлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэншилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээндөргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн,авлигагүй улс болно.
Ухаалаг засаглал
Зорилт 5.1.Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтойболгож, засаглалын тогтвортой байдлыг хангана.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал,түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж,тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлэх үе.
1.Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх,хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байна.
2.Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, залгамжчанартай, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
3.Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэйшүүх тогтолцоо төлөвшинө.
4.Улс төрийн намуудыг улс орныхоо төлөө бодлогын нам болгохнийгэм, улс төрийн соёлыг төлөвшүүлнэ.
5.Төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэгнөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдэж, иргэдийн улс төрийн боловсрол дээшлэн,иргэд, сонгогчдын хариуцлага сайжирна.
II үе шат (2031-2040): Хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыгбэхжүүлэх үе.
1.Хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй гишүүдээр Улсын Их Хурлыгбүрдүүлнэ.
2.Урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх Засгийнгазрын чадавхыг бэхжүүлнэ.
3.Иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно.
4.Улс төрийн намууд бодлогын нам болон төлөвшсөн байна.
5.Ардчилсан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангасан сонгуулийн соёлхэвшсэн байна.
III үе шат (2041-2050): Урт хугацааны, тогтвортой бодлогыг дэмжсэнтүншлэгч засаглалыг бий болгох үе.
1.Ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын ИхХурал төлөвшинө.
2.Иргэн төвтэй, мэргэжлийн Засгийн газар төлөвшсөн байна.
3.Хариуцлагатай, иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна.
4.Улс төрийн намуудын үйл ажиллагаа бүрэн төгөлдөржих нөхцөлбүрдэнэ.
5.Сонгуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжинэ.
Ухаалаг бүтэц
Зорилт 5.2.Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохионбайгуулалтыг оновчтой тодорхойлох замаар чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалтыгнарийвчилна.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохионбайгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоогзохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладагтогтолцоог төлөвшүүлэх үе.
1.Хөгжлийн бодлого, чиг үүргийн шинжилгээнд тулгуурласанзахиргааны оновчтой, уян хатан, үр дүнтэй, үр ашигтай бүтэц тогтсон байна.
2.Хөгжлийн бодлогод нийцсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгжийн оновчтой хуваарилалт бий болж, орон нутгийн бие даасан байдалхангагдана.
3.Урт хугацааны хөгжлийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах чигүүрэг бүхий хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллага байгуулна.
4.Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад хувийнхэвшил, иргэний нийгмийн оролцоо хангагдаж, хамтын ажиллагаа бэхжих нөхцөлбүрдэнэ.
5. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, хувийн өмчийг хамгаалах эрхзүй, бодлогын орчин бүрдэнэ.
II үе шат (2031-2040): Иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийнхэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохионбайгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх үе.
1.Төрийн захиргааны байгууллагын бүтэц цомхон, уян хатан, үрдүнтэй болж, төрийн байгууллагын үйл ажиллагааны хүнд суртал арилсан байна.
2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бие даан хөгжих нөхцөлбүрдэнэ.
3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага,зохион байгуулалт бэхэжсэн байна.
4.Төр нь бодлого, үйл ажиллагаагаа иргэн, хувийн хэвшилтэй хамтарчтодорхойлох тогтолцоо бэхэжнэ.
5.Хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжсэн, бизнес эрхлэх таатай орчинбүрдэнэ.
III үе шат (2041-2050): Төрийн бодлого, үйл ажиллагааг иргэнтөвтэй болгож, ухаалаг засаглалыг дэмжсэн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэхүе.
1.Төрийн бодлого, үйл ажиллагаа иргэн төвтэй болж, иргэн төвтэйзахиргааны бүтэц төлөвшинө.
2.Төрийн үйлчилгээ иргэн бүрд шуурхай, чирэгдэлгүй хүрдэгтогтолцоо бүрдэж хэвшинэ.
3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бие даан хөгжих нөхцөлийгбэхжүүлсэн байна.
4.Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийдөрсөлдөх үндэсний компаниудтай болно.
Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)
Зорилт 5.3.Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахимзасаглалыг төлөвшүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэйцахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэхүе.
1.Цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хүн амыг өндөрхурдны интернэтийн сүлжээнд холбоно.
2. Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болж хөгжинө.
3.Цахим хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, орон зайнаас үл хамаарантөрийн үйлчилгээ шат дамжлагагүй, шуурхай болно.
4.Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм,бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардалбууран, үйлчилгээний үр дүн сайжирна.
5.Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийнсаналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ.
II үе шат (2031-2040): Эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээлэл,харилцаа холбооны технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх замаар бүтээмж, үрашгийг дээшлүүлэх үе.
1.Цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, хууль, эрх зүйн орчин олонулсын жишигт хүрнэ.
2.Цахим мэдээллийн нэгдсэн санг эдийн засгийн харилцаанд бүрэншилжүүлнэ.
3.Иргэдийн төрийн үйлчилгээнд зарцуулах хугацааг багасгана.
4.Иргэн, төр, бизнесийн байгууллагууд мэдээлэл солилцооны үүлэнтехнологид бүрэн шилжиж, ил тод төрийн албаны тогтолцоо бэхэжнэ.
III үе шат (2041-2050): Хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалыгхөгжүүлэх үе.
1. Хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалын бодлого, хууль, эрхзүйн таатай орчин бүрэн бүрдэнэ.
2.Цахим мэдээллийн нэгдсэн сангийн дэд бүтэц олон улсын жишигтнийцсэн байна.
3.Иргэн төвтэй, ухаалаг засаглал төлөвшинө.
4.Иргэн, төр, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцооны чанарсайжирч, өрсөлдөх чадвар дээшилнэ.
5.Цахим засаглалын технологи олон улсын жишигт хүрч, авлига, хүндсурталгүй нийгмийн харилцаа төлөвшинө.
Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба
Зорилт 5.4.Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үрнөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн,тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөгдээшлүүлэх үе.
1.Чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн алба төлөвшсөнбайна.
2.Сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортойажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоо боловсронгуйболсон байна.
3.Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцообүрдэж, ёс зүйтэй төрийн алба төлөвшинө.
4.Төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамаарантасралтгүй сурч хөгжих таатай орчин бүрдсэн байна.
5.Төрийн үйлчилгээний чанарын стандарт бий болж, төрийнүйлчилгээнд иргэд, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдэн, иргэдийн итгэлийгхүлээсэн үйлчилгээний соёл төлөвшсөн байна.
II үе шат (2031-2040): Нийгмийн хөгжлийг дэмжсэн, үр нөлөөтэй,цомхон төрийн албыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний менежментийг олон улсынтүвшинд хүргэж хөгжүүлэх үе.
1.Үр дүнд суурилсан цомхон төрийн алба төлөвшсөн байна.
2.Төрийн албанд шатлан дэвшүүлэх тогтолцоо бүрэн нэвтэрч, төрийналбан хаагчийн нийгмийн баталгаа хангагдсан байна.
3. Төрийн албан хаагчид нийгэмд ёс зүй, сахилга хариуцлагаарүлгэрлэх тогтолцоо бэхэжсэн байна.
4. Төрийн албанд суралцагч байгууллагын соёл бүрэн нэвтэрсэнбайна.
5.Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, уян хатан, хүртээмжтэй,чанартай хүргэх хүний нөөцийн болон зохион байгуулалтын оновчтой арга хэрэгсэлнэвтэрч, иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар сайжирсан байна.
6. Төрийн үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үр дүнгийн хяналтсайжирсан байна.
III үе шат (2041-2050): Нийгмийн хөгжлийг дэмжсэн, үр нөлөөтэй,цомхон төрийн албыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний менежментийг олон улсынтүвшинд хүргэж хөгжүүлэх үе.
1.Иргэн төвтэй төрийн алба, төрийн үйлчилгээний бүтэц, зохионбайгуулалт бий болсон байна.
2.Төрийн албаны нэр хүнд өсөж, иргэдийн хэрэгцээнд суурилсан,итгэл хүлээсэн төрийн үйлчилгээний соёл хэвшсэн байна.
3.Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирч,амьдралын баталгаа бүрэн хангагдсан байна.
4.Төрийн албан хаагчийн мэдлэг, чадварын түвшин нийгмийн хэрэгцээ,шаардлагад нийцсэн байна.
Хүний эрхийг дээдэлсэн нийгэм
Зорилт 5.5.Иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийгбэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамааралбүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоогбэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахадчиглэсэн олон талт түншлэлийг хөгжүүлэх үе.
1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах,хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.
2.Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил хүний эрхийг хамгаалахадхамтарч ажиллах тогтолцоо төлөвшинө.
II үе шат (2031-2040): Хүний эрхийг хангах бодлого, хууль, эрхзүйн орчныг олон улсын жишигт хүргэх үе.
1.Хүний эрхийг хангах олон улсын сайн туршлага нэвтэрч, энэчиглэлээр бусад улс оронтой хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
2.Хүний эрхийг хамгаалах чиглэлээр гадаад, дотоодын байгууллагынолон талт хамтын ажиллагаа бэхэжнэ.
III үе шат (2041-2050): Нийгмийн бүх харилцаанд хүний эрхийг бүрэнхангасан тогтолцоог төлөвшүүлэх үе.
1.Хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хүний эрхийнтүгээмэл соёл төлөвшинө.
2.Хүний эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэг дээшилж, бусдынэрхийг хүндэтгэх хандлага төлөвшинө.
Авлигагүй засаглал
Зорилт 5.6.Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замааравлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэххууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийнхандлагыг төлөвшүүлэх үе.
1.Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болонхууль, эрх зүйн орчин бүрдэнэ.
2.Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа,зохион байгуулалтыг сайжруулж, авлига албан тушаалын гэмт хэрэг буурсан байна.
II үе шат (2031-2040): Авлигатай бүх нийтээр тэмцэх үйл ажиллагаагэрчимжүүлэх үе.
1.Нийгмийн бүх түвшинд авлигыг үл тэвчих хандлага төлөвшсөн байна.
2.Авлигатай тэмцэх үр дүнтэй үндэсний тогтолцоог төлөвшүүлж,авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж таслан зогсооно.
III үе шат (2041-2050): Авлигагүй нийгмийг цогцлоох үе.
1.Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг тогтооно.
2.Авлигагүй нийгмийг цогцлоон төлөвшүүлнэ.
ЗУРГАА. НОГООН ХӨГЖИЛ
Зорилго 6.Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэнэкосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханганүр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүнийамьдралын чанарыг сайжруулна.
Эх байгаль анхдагч экосистем
Зорилт 6.1.Байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагчэкосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Монгол орны унаган байгаль, экосистемийнүйлчилгээний үнэ цэн, даацыг тогтоож, үнэлэмжийг нэмэгдүүлж эдийн засгийн үрөгөөжийг үнэлэх үе.
1.Байгалийн баялгийн нөөц, экосистемийн үйлчилгээний үнэ цэн,даацыг тогтоож, үнэлгээг шинэчилнэ.
2.Цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлогэкосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална.
II үе шат (2031-2040): Экосистемийн үйлчилгээг тэтгэж үр өгөөж,хүртээмжийг нэмэгдүүлэх үе.
1.Монгол орны унаган байгаль, экосистемийн үйлчилгээний үнэ цэн,нөөц, даацыг шинэчлэн тогтоож, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
2.Онцлог, үнэ цэн бүхий экосистемүүдийг тусгай хамгаалалтад авч,анхдагч байгалийн унаган төрх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыгхадгална.
III үе шат (2041-2050): Үнэлэмж, нөөц, нөхөн сэргэх чадавх, даацадсуурилсан байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын бодлого баримталж экосистемийнтэнцвэрт байдлыг хадгалах үе.
1.Хүрээлэн байгаа орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
2.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн эхдэлхийн экосистемийн үйлчилгээг тэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Байгалийн баялгийн үр өгөөж
Зорилт 6.2.Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээж хомсдолыгбууруулан, ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээөвлүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистойашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлж, доройтсон орчныг нөхөнсэргээж нөөцийн хомсдолыг бууруулах, ашиглалтын нөөц бий болгох үе.
1.Биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрахорчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, ашигт зүйлийг үржүүлэх, тарималжуулах,ойн агропарк байгуулах замаар ашиглалтын нөөц бүрдүүлнэ.
2.Хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, цөлжилтөөссэргийлэн, эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэдоруулна.
3.Байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулж,стандарт, хэм хэмжээг мөрдүүлэн, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хангана.
4.Байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээ, кадастр, мэдээллийнсанг өргөжүүлж, шинэ үеийн техник, технологийн шинэчлэл хийнэ.
II үе шат (2031-2040): Техник, технологийн ололт, инновацыгбайгаль хамгаалалд ашиглаж, нөөцийн хомсдол, орчны доройтлоос сэргийлэх үе.
1.Технологийн хөгжлийг биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөнсэргээх, тарималжуулах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэхэд ашигланнөөцийн хомсдолоос сэргийлнэ.
2.Эвдрэлд орсон, бохирдсон газрыг нөхөн сэргээх, газрын доройтол,цөлжилтөөс сэргийлж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд шинэ дэвшилтэт аргазамыг тодорхойлж хэрэгжүүлнэ.
3.Байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээ, мэдээллийн нэгдсэнцахим санг өргөжүүлж, технологийн хөгжлийг нэвтрүүлэн, мэдээллийн ухаалаг цогцтогтолцоог бүрдүүлнэ.
III үе шат (2041-2050): Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээжзохистой ашиглах, шавхагддаг нөөцийг хязгаартай ашиглах үе.
1. Байгалийн нөөцийн хомсдол, орчны доройтлыг зогсоон, нөхөнсэргээх, арвижуулах арга хэмжээг төгөлдөржүүлэн зохистой ашиглалтыг хэвшүүлнэ.
2.Байгаль орчны хяналт-шинжилгээ, мэдээллийн ухаалаг тогтолцоогхөгжүүлж хүртээмжтэй болгоно.
Үнэт баялаг ус
Зорилт 6.3.Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыгхуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Усны нөөцийн шаталсан үнэ тарифын тогтолцоогбүрдүүлэн, цэвэр усны үнэлэмжийг нэмэгдүүлж хамгаалах, усны нөөцийгхуримтлуулах үе.
1.Усны нөөцийн үнэ тарифт шатлан өсгөх зарчим тогтоож, усныхэрэглээг төлбөртэй болгон хэмнэлт, дахин ашиглалтыг нэмэгдүүлнэ.
2.Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эхүүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг сайжруулж, усны бохирдол,хомсдолыг бууруулна.
3.Газрын байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас,мөсний усыг хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд байгуулж, томоохонголууд дээр урсцын тохируулгатай, олон зориулалтаар ашиглах усан сан барьжэхэлнэ.
4.Хүн амыг баталгаат ундны усаар хангах, усны нөөцийн эрэл,хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж нөөц баялгийн мэдээллийн бааз суурийгөргөжүүлэх, төлөвлөлт, менежмент хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
II үе шат (2031-2040): Усны нөөцийн нэгдсэн менежментийгбэхжүүлэх, усны хуримтлалыг нэмэгдүүлж, хүртээмж, хангамжийг сайжруулах үе.
1.Усны нөөцийн болон ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөл олгох үйлявц, эдийн засгийн хөшүүргийг оновчтой болгох, хэмнэлттэй хэрэглээ, дахинашиглалтыг хэвшүүлнэ.
2.Стратегийн үнэт баялаг усны талаарх олон нийтийн мэдлэг,хандлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж усны нөөц бохирдож,хомсдохоос сэргийлнэ.
3.Хөв цөөрөм, урсцын тохируулгатай усан сан, ус нөөцлөх, дамжуулахдалд систем байгуулах ажлыг эрчимжүүлж усны хуримтлалыг нэмэгдүүлнэ.
4.Газрын доорх усны судалгааг өргөжүүлж, олборлолт, ашиглалт,нөхөн сэргээлтэд тэргүүний дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
5.Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг шинэчилжөргөтгөн хүн амын 90-ээс доошгүй хувийг шаардлага хангасан ундны усны эхүүсвэрээр хангана.
III үе шат (2041-2050): Байгалийн болон зориудаар арвижуулсаннөөцийг хяналттай, зохистой ашиглаж хэвших үе.
1.Усны хэмнэлт, усгүй технологи, зохистой хэрэглээг хэвшүүлэн уснынөөц бохирдох, хомсдохоос сэргийлж, хяналтыг сайжруулна.
2.Усыг хуримтлуулах, нөөцийг арвижуулахад чиглэсэн олон төрлийндэвшилтэт арга технологийг нэвтрүүлнэ.
3.Усны нөөц баялаг, ус ашиглалтын цогц мэдээллийг бүрдүүлж, усхангамжийн асуудлыг бүрэн шийднэ.
Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжил
Зорилт 6.4.Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоонэдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчинчармайлтад хувь нэмэр оруулна.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог бийболгон хөгжүүлж, байгальд ээлтэй, үр ашигтай цэвэр технологи, хэмнэлттэйхэрэглээг дэмжих үе.
1.Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлжхэрэглээ, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөцийг хэмнэххаягдалгүй эдийн засгийг хөгжүүлнэ.
2.Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хогхаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийгнэмэгдүүлнэ.
3.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыгбэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна.
4.Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийнүндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийгашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.
5.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах,боловсруулах 3R цогц менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулан хогхаягдлын дахин боловсруулах хэмжээг нэмэгдүүлнэ.
II үе шат (2031-2040): Ухаалаг хэрэглээ, бүтээмжтэй үйлдвэрлэлийгтөлөвшүүлж, уур амьсгалын ногоон санхүүжилтийн дотоод, гадаад эх үүсвэрийгнэмэгдүүлэх үе.
1.Байгальд ээлтэй, хаягдал багатай ухаалаг хэрэглээ, бүтээмжтэйүйлдвэрлэлийг хөгжүүлж нөөцийн хэмнэлт, өгөөжийг нэмэгдүүлнэ.
2.Уур амьсгалын өөрчлөлтийн шинэ хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийнхийн үндэсний ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
3.Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах,гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ.
4.Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо, олон улсын санхүүжилтийгнэмэгдүүлж үр өгөөжтэй ашиглана.
5.Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлэх, барилга, зам,тээврийн салбарт хаягдалгүй технологи нэвтрүүлж, хаягдлыг бүрэн дахинболовсруулж, сэргээн ашиглана.
III үе шат (2041-2050): Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохчадавхыг тасралтгүй бэхжүүлж, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төгөлдөржүүлэхүе.
1.Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, ухаалаг хэрэглээгхэвшүүлж, ногоон хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлнэ.
2.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлж,хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн зөрүүг тэглэнэ.
3.Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн үрөгөөжийг нэмэгдүүлэн, хот, суурин газрууд хог хаягдлын зориулалтынбайгууламжтай болно.
4.Ариун цэврийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, нийтхүн амыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангана.
ДОЛОО.АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ
Зорилго 7.Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрхчөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах,гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.
Зэвсэгт хүчин
Зорилт 7.1.Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуйболгож, чадавхыг бэхжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн,технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.
1.Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо бэхжиж, батлан хамгаалахчадавх дээшилсэн байна.
2.Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн болон тусгай техник, тоногтөхөөрөмжийг шинэчилж, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ.
3.Дайчилгааны хууль, эрх зүйн орчин, төлөвлөлт боловсронгуй болж,дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо нэмэгдэж, чанар нь сайжирсанбайна.
4.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаа болон улсорны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний оролцоо,чадавхыг нэмэгдүүлнэ.
5.Батлан хамгаалах төсвийн тогтвортой өсөлтийг хангаж,зарим төрлийн зэвсэглэл, техникийн эд ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодынхэрэгцээг хангадаг болно.
II үе шат (2031-2040): Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлагзэвсэгт хүчнийг бэхжүүлэх үе.
1.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэхчадавх нэмэгдсэн байна.
2.Мэргэжлийн цэрэгт суурилсан, хөдөлгөөнт, маневрын өндөр чадавхбүхий зэвсэгт хүчинтэй болно.
3. Дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийгдотооддоо үйлдвэрлэж, зарим бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хараат бус байдлыгхангасан байна.
4.Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, чадавхбэхэжсэн байна.
5.Батлан хамгаалах төсвийг хэрэглээний төсвөөс хөгжлийн төсөвтхүргэж, батлан хамгаалах аж үйлдвэрийн цогц үйлчилгээ, бүтээгдэхүүнээрзахиалагч, хэрэглэгчийг бүрэн хангана.
III үе шат (2041-2050): Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо бэхжихүе.
1.Орон нутгийн хамгаалалтын тайван болон дайны байдлын үедхэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний бэлтгэлийг хангасан байна.
2.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын зэвсэглэл, техникийнбайлдааны болон бусад үүрэг гүйцэтгэх боломжийг бүрэн бүрдүүлнэ.
3.Дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц бүрдүүлж,бэлэн байдлын чадавхыг нэмэгдүүлсэн байна.
4.Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох мэргэжлийн,олон талт үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай хүний нөөцөөр хангаж, улс орны болоодбүс нутгийн хаана ч үүрэг гүйцэтгэх чадавхтай болсон байна.
Дархан хил
Зорилт 7.2.Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутагдэвсгэрийн аюулгүй байдлыг ханган хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, хилхамгаалалтын чадавхыг дээшлүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хилийн аюулгүй байдлыг хангах нэгдмэлтогтолцоог бүрдүүлж, бүсчилсэн хил хамгаалалтыг хөгжүүлэн цэргийн холбоо,зэвсэглэл, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх үе.
1.Хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийгболовсронгуй болгоно.
2.Хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, бүс нутгийн онцлогттохирсон хил хамгаалалтын арга тактик шинэчлэгдсэн байна.
3.Улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалганнэвтрүүлэх үйл ажиллагаанд орчин үеийн цэргийн холбоо, зэвсэглэл, техник,дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, арга туршлагыг нэвтрүүлж, албаныбэлэн байдал дээшилсэн байна.
4.Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийнбайгууламж, барилга, дэд бүтцийн 50-аас доошгүй хувийг шинэчилсэн байна.
II үе шат (2031-2040): Мэргэшсэн хилчин, технологид суурилсан хилхамгаалах албыг бэхжүүлэх үе.
1.Бүсчилсэн хил хамгаалалттай уялдсан удирдлага, хяналтынтогтолцоо бэхэжсэн байна.
2.Мэргэшсэн хилчний алба бэхэжсэн байна.
3.Улсын хил хамгаалалтад хиймэл оюун ухаан, хяналт шалгалтынтехнологийн шинэчлэлийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдал, шалганнэвтрүүлэх чадавх дээшилсэн байна.
4.Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийнбайгууламж, барилга, дэд бүтцийн 70-аас доошгүй хувийг шинэчилнэ.
5.Бүс нутгийн онцлогт тохируулан хилчдийн нийгмийн хамгааллыгсайжруулсан байна.
III үе шат (2041-2050): Хил хамгаалалтын чадавхыг бэхжүүлж,гадаадын ижил төстэй байгууллага, хөрш орнуудын түвшинд хүргэх үе.
1.Цахим технологид суурилсан хил хамгаалалтыг бэхжүүлж,найдвартай, шуурхай байдлыг хангасан байна.
2.Хил хамгаалах албаны байнгын бэлэн байдал, чадавх сайжирсанбайна.
3.Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийнбайгууламж, барилга, дэд бүтэц бүрэн шинэчлэгдсэн байна.
4.Хил хамгаалалтын чадавхыг гадаадын ижил төстэй байгууллага, хөршорнуудын түвшинд хүргэнэ.
Хүн, нийгмийн амар тайван байдал
Зорилт 7.3.Уламжлалт бус аюулын эрсдэлийг бууруулах, эрсдэлээсурьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, хүн-нийгмийн амар тайванорчныг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Уламжлалт бус аюулын хүчин зүйлсийнболзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, төр,хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үе.
1.Хууль сахиулах болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудынзохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхыг хүн амын бүлгүүдийн ялгаатайхэрэгцээ, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
2.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэххууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийг гэмт хэрэгт өртөх,хохирохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэх тогтолцоонд инновацадсуурилсан техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, нөлөөллийн арга хэмжээгцогцоор хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлж, гэмт хэргийнилрүүлэлтийг нэмэгдүүлнэ.
3.Орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэн, тогтолцоогбэхжүүлж, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн түвшнийг бүрэн тодорхойлно.
II үе шат (2031-2040): Эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлого,техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, олон улсын хамтынажиллагааг тогтмолжуулах үе.
1.Шинжлэх ухааны ололтод суурилсан судалгаа, шинжилгээний төвийгөргөжүүлж, шинжилгээ хийх нөхцөлийг сайжруулан, хууль хяналтын байгууллагуудынхарилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
2.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх,түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсынхамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
3.Хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох, гамшгаас сэргийлэхүндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийгбий болгосон байна.
III үе шат (2041-2050): Эрсдэлийг даван туулах, чадавхыг бэхжүүлж,хүн-нийгмийн аюулгүй байдлыг хангаж, бэхжүүлэх үе.
1.Хууль сахиулах болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудынүүрэг гүйцэтгэх чадавхыг олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд хүргэсэн байна.
Хууль сахиулах салбарын хөгжил
Зорилт 7.4.Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчныгсайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжиж, ажиллах нөхцөлийг дээшлүүлж, мэргэшсэнчадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйнорчин, материаллаг баазыг бэхжүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үе.
1.Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, салбарын алба хаагчдыгбэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэнчадварлаг хүний нөөцийг бүрдүүлсэн байна.
2.Салбарын хөгжил, удирдлагын тогтолцоог бэхжүүлж, байгууллагуудынбарилга, байгууламж, дэд бүтцийг системтэйгээр шинэчилнэ.
3.Салбарын үйл ажиллагаанд шинжлэх ухааны өндөр түвшнийтехнологийг нэвтрүүлэх бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, судалгаа,шинжилгээний баазыг бэхжүүлсэн байна.
4.Шүүхийн шинжилгээний байгууллагын техник, тоног төхөөрөмж болонхүний нөөцийн чадамж дээшилсэн байна.
II үе шат (2031-2040): Хууль сахиулах салбарын бүтээн байгуулалтыгдэмжиж иргэдэд үзүүлэх үйлчилгээний найдвартай, шуурхай байдлыг бэхжүүлэх үе.
1.Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болон оюуны өмчийн эрхийнхамгаалалтын системд хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтэрсэн байна.
2.Салбарын инновацын үйл ажиллагааг дэмжих хууль, эрх зүйн орчинбүрдсэн байна.
III үе шат (2041-2050): Өндөр технологид суурилсан үндэснийчадавхыг хөгжүүлж, аюулгүй байдлыг хөгжингүй улсын түвшинд ойртуулах үе.
1.Салбарын үйл ажиллагаанд технологийн дэвшилд суурилсан, хүнийоролцоог багасгасан, ухаалаг системүүд нэвтэрсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдал
Зорилт 7.5.Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн,нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйнорчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийнменежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэх үе.
1.Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.
2.Сансрын технологийг судлан шинжлэх, эзэмших, ашиглах чадамж, дэдбүтцийг бэхжүүлж, сансрын технологид суурилсан үндэсний бүтээгдэхүүн,үйлчилгээг бий болгоно.
3.Мэдээлэл, технологи, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл,программ хангамжийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн тогтолцоо бүрдэж,технологийн хараат байдал буурч, кибер гэмт хэрэг, кибер халдлагатай тэмцэхчадавх бэхэжсэн байна.
4.Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сан бүрдүүлж, төрийнболон албаны нууц задарч үрэгдэхээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж,төрийн нууц задруулах, үрэгдүүлэх гэмт хэрэг, зөрчил үүсэх эрсдэл багассанбайна.
II үе шат (2031-2040): Цахим мэдээллийн болон мэдээллийн технологийнинновацыг хөгжүүлж, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үе.
1.Мэдээллийн технологийн судалгаа шинжилгээг хөгжүүлэн, инновацнэвтрүүлж, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжсөн байна.
2.Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын шинэ сүлжээ байгуулж,үндэсний харилцаа холбооны сүлжээний ашиглалт, хяналтын менежментийг хөгжүүлж,мэдээллийн аюулгүй байдал хангагдсан байна.
3.Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сан, түүний дэд бүтцийнаюулгүй байдлыг хангах, чадавхыг нэмэгдүүлж, мэдээллийн аюулгүй байдлын шийдэлболовсруулах тогтолцоог бэхжүүлсэн байна.
4.Төрийн болон албаны нууц задарч үрэгдэхээс урьдчилан сэргийлэх,энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чадавх нэмэгдсэн байна.
III үе шат (2041-2050): Цахим мэдээллийн болон мэдээллийнтехнологийн инновацыг хөгжүүлж, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үе.
1.Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагынмэдээллийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чадавхыг бүс нутгийнболон олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэнэ.
2.Сансрын технологийн тусламжтайгаар байгалийн гамшгаассэрэмжлүүлэх систем, хилийн болон газар нутгийн хяналт, боловсрол, эрүүлмэндийн зайны үйлчилгээг хөгжүүлж, улс орны эдийн засаг, аюулгүй байдал,бизнесийн өрсөлдөх чадварт үр ашиг бий болсон байна.
3.Мэдээлэл, технологийн салбар дахь ололтыг дэмжиж, шинэ мэдлэгбий болгох замаар инновацыг хөгжүүлж, аюулгүй байдлын менежментийн чадавхыгхөгжингүй улсын түвшинд ойртуулна.
4.Төрийн байгууллагуудын өгөгдлийн сан, төрийн болон албаны нууцыгбүрэн хамгаалдаг болсон байна.
НАЙМ.БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ
Зорилго 8.Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлынтогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыгхадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхийногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн,өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлнэ.
Дэд бүтэц
Зорилт 8.1.Бүс нутгийн эдийн засгийн интеграцад дэд бүтцийннэгдсэн сүлжээгээр бүрэн холбогдож, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахсуурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эдийн засгийн тэргүүлэх бүс нутаг,салбаруудыг дэд бүтцээр холбох үе.
1.Өрнө-Дорнын бүсийн орнуудыг холбох дэд бүтцийн хөндлөн голтэнхлэгийн авто зам болон хойд, урд хөршийг холбох зарим бүсийн босоотэнхлэгийн авто замыг барьж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцохсуурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2.Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, босоо, хөндлөн голтэнхлэгийн авто замын сүлжээтэй үе шаттайгаар холбосон байна.
3.Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон төмөр замуудыгбарьж, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
4.Олон улсын болон бүсийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг үешаттайгаар байгуулж, хөрш орнуудын сүлжээтэй холбогдсон байна.
5.Орон нутгийн мэдээлэл болон цаг агаарын урьтаж анхааруулахмэдээг малчдад дамжуулж бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх мэдээлэл холбооныэргэх холбоо бүхий цогцолборыг аймгууд, аюулын эрсдэл өндөртэй зарим сумдад үешаттайгаар байгуулсан байна.
6.Зарим аймгуудын нисэх буудлыг 4C зэрэглэл бүхий агаарын хөлөгхүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсыннисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ.
7.Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн худалдаа, эдийнзасгийн чөлөөт бүс, карго логистикийн төв байгуулсан байна.
8.Чөлөөт бүс, хилийн боомтуудын барилга байгууламж, тоногтөхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыгнэмэгдүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр хөрш орнуудболон олон улсын эдийн засгийн интеграцад бүрэн холбогдох үе.
1.Хойд, урд хөршийг холбосон босоо тэнхлэгийн авто замуудыггүйцээж, хөрш орнууд, Төв болон Зүүн хойд Азийн худалдаа, эдийн засгийн хамтынажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2.Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, хойд, урд хөршийгхолбосон босоо тэнхлэгийн авто замтай үе шаттайгаар холбосон байна.
3.Улаанбаатар-Шинэ нийслэлийн чиглэлийн хурдны төмөр зам, баруунбосоо чиглэлийн төмөр замыг барьж, нэгдсэн сүлжээг бүрдүүлсэн байна.
4.Орон нутгийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттайгаарбайгуулж, олон улсын болон бүсийн тээвэр логистикийн сүлжээнд холбосон байна.
5.Аймгууд агаарын хөлөг хүлээн авах аэродром, зорчигч үйлчилгээнийцогцолбор нисэх буудалтай болсон байна.
6.Хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжидшинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэнбайна.
7.Орчин үеийн өндөр хурдны мэдээллийн сүлжээгээр бүх сум, суурингазрыг холбосон байна.
III үе шат (2041-2050): Орчин үеийн ухаалаг дэд бүтцийн сүлжээгээрэдийн засгийн хөгжлийг тэтгэх үе.
1.Орчин үеийн технологид суурилсан тээврийн хэрэгсэлд нийцсэнзамын сүлжээг байгуулсан байна.
2.Бүх сууринг улсын болон бүсийн чанартай авто замтай холбосонбайна.
3.Хүн ам төвлөрсөн эдийн засгийн таталцлын төвүүдийг төмөр замынсүлжээнд холбосон байна.
4.Хэрэглэгч бүрд хүрсэн орчин үеийн ухаалаг тээвэр логистикийнсүлжээг нэвтрүүлсэн байна.
5.Зарим хөгжлийн ирээдүйтэй суурин агаарын хөлөг хүлээн авахаэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор нисэх буудалтай болсон байна.
6.Эрчим хүчний бие даасан нэгдсэн системтэй болж, сэргээгдэх эрчимхүчний эх үүсвэрүүдийг хоршин ашиглах ухаалаг тогтолцоонд шилжүүлж, эрчим хүчэкспортлогч болсон байна.
Аялал жуулчлал
Зорилт 8.2.Эдийн засгийн тэргүүлэх салбарууд болон байршлын давууталд тулгуурлан бүс, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Бүтээн байгуулалтын үе.
1.Байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, түүх,соёл, рекреацийн нөөц, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүсчлэнхөгжүүлнэ.
2.Хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийнмал аж ахуйд тохирсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийгнийлүүлэлтийн сүлжээний хамт үе шаттайгаар байгуулна.
3.Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийнзасгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтынажлыг эхлүүлнэ.
4.Улаанбаатар хотынтөвлөрлийг сааруулж, бүс, орон нутгийн хүн амын тоонд үндэслэн төрөөс үзүүлэхнийгмийн үйлчилгээний стандарт, нормативын шаардлагыг үе шаттайгаар хангаж,иргэдийн эрүүл, аюулгүй, таатай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагхөгжүүлэх үе.
1.Аялал жуулчлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологийгнэвтрүүлэх замаар хүртээмж, орлогыг нэмэгдүүлсэн байна.
2.Орон нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк, түүнийнийлүүлэлтийн сүлжээг олон улсын өртгийн сүлжээнд нэгтгэсэн байна.
3.Шинэ нийслэлд төрийн захиргааны болон зарим нийгмийнүйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэх ажлуудыг эхлүүлсэн байна.
III үе шат (2041-2050): Бүс, орон нутаг эдийн засгийн хувьд биедаан хөгжих үе.
1.Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргасан байна.
2.Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно.
Тогтвортой хөдөө аж ахуй
Зорилт 8.3.Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалынөөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чигхандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр,тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт,эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжих үе.
1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ногоон эдийн засгийн зарчмыг баримтлануур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бэхжүүлж, даатгал,бүртгэл, мэдээлэлд суурилсан ухаалаг системийг хөгжүүлнэ.
2.Нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органикмал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийгтөрөлжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж,төлөвшүүлнэ.
3.Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах,хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллаж, аятухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулна.
4.Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлж, бүртгэн, тогтвортойашиглаж, хамгаалах, малын нөхөн үйлдвэрлэл, үржил, селекцийг сайжруулж, мал ажахуйн үйлдвэрлэлийг тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ.
5.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхийэд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүлмэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжинэ.
6.Тариалангийн нийт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, голлохнэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, бусад ашигт таримлынүйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
7.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот захзээл, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, эдийнзасгийн чадамж, үр өгөөжийг сайжруулна.
8.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж,хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээрхангана.
II үе шат (2031-2040): Хөдөө аж ахуйн нөөцийг бүрэн ашиглах,тогтвортой үйлдвэрлэл, үр ашиг, бүтээмжээр өрсөлдөх үе.
1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгтсуурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлж, мэдлэгийг хэрэглээболгох чадамжийг бүрдүүлж, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэн, хамтынажиллагааг бэхжүүлнэ.
2.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үнэлэмжбий болгож, биржийн арилжааны системийг бэхжүүлэх, нөөцөд түшиглэсэнболовсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулж, өргөтгөнө.
3.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад захзээлийг тэлж, зарим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний импортыг халж,экспортыг нэмэгдүүлнэ.
4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэний сүлжээний санхүүжилтийншинэчлэлийг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, нүүдлийн мал аж ахуйн өвсоёлыг дэлхий нийтэд таниулсан органик мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыгнэмэгдүүлнэ.
III үе шат (2041-2050): “Ухаалаг” хөдөө аж ахуйг хөгжүүлэх үе.
1.Шинжлэх ухаанд суурилсан ногоон үйлдвэрлэл, бизнес, хөдөө ажахуйн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлнэ.
2.Хөдөө аж ахуйн салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоогшинэчилж, биологийн нөөцийг бүрэн ашиглахад чиглэгдсэн биотехнологийнүйлдвэрлэлийг өргөжүүлнэ.
3.Оюуны багтаамж өндөртэй, органик, брэнд бүтээгдэхүүнүйлдвэрлэлээр экспортыг нэмэгдүүлж, эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийгбүрдүүлнэ.
ЕС.УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ
Зорилго 9.Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэйухаалаг хот болгон хөгжүүлнэ.
Хүн төвтэй хот
Зорилт 9.1.Иргэдийнхээ хөгжих боломжийг хангасан хөдөлмөрийн үнэлэмжөндөртэй эрүүл чийрэг, бүтээгч, оюунлаг иргэдтэй хот болно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Нийгмийн дэд бүтцийн чанар, хүртээмжийгсайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үе.
1.Нийгмийн үйлчилгээний байгууллагуудын (сургууль, цэцэрлэг, эрүүлмэнд, биеийн тамир, спортын байгууллага, залуучууд хөгжлийн төв, хүүхэдхамгаалах төв, асрамжийн газар гэх мэт) хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлж,бүтээн байгуулалт хийж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангана.
2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдсэн зохицуулалттай,бүсчилсэн сүлжээг байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангана.
3.Хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролынбайгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаагтөрийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйлажиллагаанд тусган хэрэгжүүлж хэвшинэ.
II үе шат (2031-2040): Иргэн төвтэй нийгмийн үйлчилгээний чанар,хүртээмж, тэгш байдлыг хангасан, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх үе.
1.Тодорхой нөхцөлийг хангасан бага, дунд, ахлах сургуулийг биедаасан хэлбэрээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.
2.Шинэ дагуул хот, шинэ дэд төвүүдэд Хот тосгоны төлөвлөлт,барилгажилтын норм ба дүрмийн дагуу биеийн тамир, спортын барилга байгууламжуудбаригдсан байна.
3.Олон улсын стандартад нийцсэн соёлын ордон, зарим бүсэдмэргэжлийн урлагийн байгууллагатай болно.
III үе шат (2041-2050): Дэлхийд өрсөлдөх чадвартай, бүтээлч,нийгмийн идэвхтэй иргэд бүхий хотын хөгжлийг дэмжих үе.
1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг суралцагчийн хэрэгцээ,шаардлагыг хангасан цогц хөгжлийн төв болгон хөгжүүлнэ.
2.Техник, технологийн дэвшлийг биеийн тамир, спортын ажил,үйлчилгээнд нэвтрүүлснээр бүх насны иргэд хиймэл оюун ухаанд суурилсан спортынзөвлөн туслах үйлчилгээ авах боломж бүрдсэн байна.
3.Хотын хүн амын хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэж, ядууралгүй хотболно.
Орчин төвтэй шийдэл
Зорилт 9.2.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийгбүрдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгаралбагатай ногоон технологи бүхий амьдралын таатай орчинтой хот болно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахнөхцөлийг хангаж, нөхөн сэргээх, хариуцлагатай, хэмнэлттэй хэрэглээг бий болгохүе.
1.Экосистемийн үнэ цэн экологийн даацыг тогтоож, уур амьсгалынөөрчлөлтөд дасан зохицсон байгалийн нөөцийн тогтвортой менежментийгхэрэгжүүлнэ.
2.Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн бохирдолүүсгэгчийг багасгаж, агаар, хөрс болон орчны бохирдлыг бууруулсан байна.
3.Усны нөөц, ундны усны баталгаат эх үүсвэрээр хангаж, гадаргынусыг хуримтлуулан, дахин ашиглаж, усны үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
4.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээндтехнологийн шинэчлэл хийж бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээгдэмжих тогтолцоотой болсон байна.
5.Хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг боломжитбүх байршилд нэмэгдүүлж, хот доторх оршуулгын газрыг дахин зохион байгуулна.
6.Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах,гамшгийг эрт илрүүлэх, тэсвэрлэн гарах чадавхыг бэхжүүлнэ.
7.Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө орон нутгаас нийлүүлдэгорганик хүнсний сүлжээ бий болгоно.
8.Агаар, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг олон улсынтүвшинд хүргэнэ.
9.Ногоон барилгын стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.
II үе шат (2031-2040): Хотын экосистемийн тэнцвэрт байдлыгхангасан ногоон, ухаалаг технологийн үе.
1.Хот, суурин газрын экосистем, биологийн олон янз байдлыгхамгаалж, голуудын урсцыг сайжруулан, усны нөөцийг хуримтлуулах хөв цөөрөм,усан сан байгуулж, эх үүсвэрийн гүний тэжээгдлийг экологийн түвшинд хүргэнэ.
2.Ус дахин ашиглах хэмнэлттэй хэрэглэх тогтолцоог бүрдүүлсэнбайна.
3.Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, автоматаар татан авах (хогхаягдлыг татан авах шугам) технологийг нэвтрүүлсэн байна.
4.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээвэрт эко,цахилгаан тээврийг нэвтрүүлсэн байна.
5.Гэр хорооллын болон ногоон бүсийн айл өрхүүдийн эрчим хүчнийхэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, өрхийн үйлдвэрлэсэнцахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
6.Ой хамгаалал, нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж,ойн экосистемийг бий болгосон байна.
III үе шат (2041-2050): Хүлэмжийн хийн ялгарал багатай, байгальорчны тэнцвэрт байдлыг хангах үе.
1.Хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн доод түвшинд хүргэнэ.
2.Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавх бүхий тогтолцоогболовсронгуй болгоно.
3.Хотын хэмжээнд үүсэх байгалийн гамшиг, цаг агаарын өөрчлөлт,болзошгүй аюулт үзэгдэл, ослын үеийн мэдээлэл, харилцаа холбооны тогтолцоо,нөөцийн удирдлагын бэлтгэл арга хэмжээг бүрэн хангасан эрсдэлгүй хот болно.
4.Амьдрахад ая тухтай, эрүүл орчин бүрдүүлэхэд ухаалаг ногоонтехнологийг бүрэн нэвтрүүлнэ.
Төлөвлөлт төвтэй хөгжил
Зорилт 9.3.Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөвтогтолцоотой, эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгчметрополитан болж хөгжинө.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хотын төвлөрлийг задалж дэд бүтцийнхүртээмжийг нэмэгдүүлэх, ухаалаг технологийн шинэчлэлийн үе.
1.Улаанбаатар хотынтөвлөрөл, суурьшсан нутаг дэвсгэрийн тэлэлт, хязгаарлалт, газар зохионбайгуулалт, авто замын сүлжээ, нийтийн тээвэр, газар доорх орон зайншаардлагатай төлөвлөлтийг тооцон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж,мэдээллийн нэгдсэн системд холбон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.Хот дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжнэмэгдсэн байна.
3. Инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэтехнологийг нэвтрүүлсэн байна.
4.Хотын орон зайн түвшинд аюулгүй байдлыг хангасанавтоматжуулалтыг бий болгоно.
5. Олон төрөлт, ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна.
6.Улаанбаатар хотодсөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг хотоос шилжүүлсэн байна.
7.Ачаа тээврийн Богдхан төмөр замыг барьж байгуулна.
8.Улаанбаатар хотын автозамын бүсчлэлийг тогтоож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
II үе шат (2031-2040): Дэд бүтцийн бүрэн хангамжтай, ухаалагсистем бүхий хотын хөгжлийг эрчимжүүлэх үе.
1.Улаанбаатар хот доторхтөвлөрлийг задлах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц,нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олоннийтийн төвүүдийг шинээр байгуулж, тэдгээрийг холбосон хөгжлийн коридорыг бийболгоно.
2.Цахим суурьтай санхүүгийн технологи, цахим банк, цахим мөнгө,хиймэл оюун ухаан, блокчэйн технологи, автоматжуулалт, үүлэн технологи, хатууболон зөөлөн дэд бүтцийг хүчирхэгжүүлнэ.
3.Нийт эрчим хүчний баланст эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийнхувийн жинг нэмэгдүүлж, бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангана.
4.Богдхан уулыг тойрсон зорчигч тээврийн сүлжээг барьж байгуулна.
5.Дагуул хот, тосгоныг холбосон хурдны замтай болно.
6.Хотын гудамж замын иж бүрэн сүлжээг бий болгоно.
III ҮЕ ШАТ (2041-2050) Амьдралын таатай орчин бүрдсэн метрополитанхөгжлийн үе.
1.Амьдралын таатай орчин бүрдсэн метрополитан хот болж хөгжинө.
2.Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системийн шинэ үе шатнытехнологийг хот байгуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.
3.Бүс нутгийгУлаанбаатар хоттой холбосон орчин үеийн өндөр хурдтай тээврийн сүлжээтэй болно.
4.Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж бүс нутагтаа эрчимхүчийг тогтвортой нийлүүлнэ.
5.Олон улс, тив, дэлхийн томоохон наадмуудыг хүлээн авч зохионбайгуулдаг болсон байна.
6.Газар доорх тээврийн сүлжээг бий болгон хөгжүүлсэн байна.
Хотын сайн засаглал
Зорилт 9.4.Хууль, эрх зүйн тогтвортой орчинтой, хотын дүрэм,стандартыг хангуулсан сайн засаглалтай хот болно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хууль, эрх зүйн шинэчлэл хийж хүний нөөцийнчадавхыг бэхжүүлэн хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлэхүе.
1.Хотын засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэн бүх шатнытөлөвлөлт, төлөвлөгөөг боловсруулах, батлах, шийдвэр гаргахад иргэд, олоннийтийн оролцоог хангаж, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй,хүртээмжтэй, ил тод болгосон байна.
2.Хотын засаглалд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болонолон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшлээс нийгмийнхариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.
3.Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэхтогтолцоог бий болгоно.
4.Хотын татварыг төрөлжүүлэн онцгой татвар бий болгоно.
5.Хотын бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг шинэчлэн, хотынбагц дүрэмтэй болж, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан салбаруудын мастертөлөвлөгөөтэй болно.
6.Төрийн байгууллагуудын менежментийг сайжруулан хүний нөөцийгчадавхжуулсан байна.
II үе шат (2031-2040): Хотын тогтвортой засаглалыг бэхжүүлэх, олонулсын найрсаг харилцааны эрх зүйн орчин бүрдүүлэх үе.
1.Иргэд төрийн байгууллагад биеэр очилгүй цахимаар төрийнүйлчилгээг авах боломжийг бүрэн бүрдүүлж, иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээнийтогтолцоог бэхжүүлнэ.
2.Хотын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эдийн засаг,нийгмийн үр ашгаар эрэмбэлэн, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын сан байгуулж,нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлсэн байна.
3.Орон нутгийн өмчит газруудыг олон нийтийн компани болгох замаарүр ашгийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулна.
4.Ашиглаагүй үл хөдлөх хөрөнгийг үр ашигтай эзэмших, удирдах,хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлж олоннийтэд ил тод, нээлттэй болгоно.
III үе шат (2041-2050): Хотын сайн засаглал, олон улсын тогтвортойхарилцааг бэхжүүлэх үе.
1.Иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлсэн олон улсадхүлээн зөвшөөрөгдөхүйц төрийн “ухаалаг” үйлчилгээтэй хотын засаглалыгтөлөвшүүлнэ.
2.Иргэн төвтэй хотын сайн засаглалыг бэхжүүлсэн байна.
3.Олон улсын жишигт нийцсэн хотын цахим засаглалыг бэхжүүлнэ.
4.Цахим засаглалын технологийг бүх түвшинд бүрэн хэрэгжүүлж авлигахүнд сурталгүй төрийн үйлчилгээг төлөвшүүлнэ.
Дагуул хот
Зорилт 9.5.Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ,үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олонулсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлж,үйлдвэрлэлийн бүс нутгийг тэлэх үе.
1.Олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, “Шинэ Зуунмод”, “Майдар”шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, оронсууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2.Зүүн хойд Азийнзорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв болгох ажлыг эрчимжүүлж,Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэноруулна.
3.Хот, тосгоныг холбосон хурдны тойрог зам дагуу аялал жуулчлалынцогцолборуудыг байгуулж, монгол брэндийн худалдааны төв нээгдэнэ.
4.Аж үйлдвэрийн бүсүүдийг салбар чиглэл бүрд төлөвлөн, кластербайдлаар дагуул хотуудыг хөгжүүлнэ.
5.Өндөр технологи, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
II үе шат (2031-2040): Нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, эдийнзасгийн төрөлжилтийг эрчимжүүлэх үе.
1.Улаанбаатар бүсийн хэмжээнд өндөр технологийн үйлдвэрүүдийгнутагшуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой эдийн засгийн чөлөөт бүсийгбайгуулна.
2.Үндэстэн дамнасан корпорацууд болон олон улсын байгууллагуудынсалбарууд нээгдсэн байна.
3.Шинэ техник технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээгдагуул хаяа хот, тосгонд нэмэгдүүлсэн байна.
4.Зарим их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэл, салбараар ньтөрөлжүүлж, дагуул хотуудад хотхон байгуулан шилжүүлнэ.
5.Улаанбаатар хотодсөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэгдсэн бодлоготөлөвлөлттэйгөөр дагуул хотуудад шилжүүлнэ.
III үе шат (2041-2050): Олон улсад өрсөлдөхүйц эрчимтэй хөгжлийнүе.
1.Дагуул, хаяа хот,тосгон тус бүрд нь худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс,хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэнхөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийгсааруулсан байна.
2.Дэлхийн хэмжээний соёл, урлагийн фестиваль наадмыг зохионбайгуулдаг болсон байна.
3.Зүүн хойд Азид хүлээн зөвшөөрөгдсөн соёл, шинжлэх ухааны төвболсон байна.
4.Газар зүйн байршлын давуу талаа ашиглаж олон улсын Мэдээллийндата төвийг байгуулсан байна.
5.Найрамдалт хотуудтай эдийн засгийн интеграцад нэгдэх замааргадаад худалдааны шинэ боломжуудыг нээж, худалдааны шинэ сүлжээ бий болгосонбайна.
-----оОо-----
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.