Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын үе үеийн ахмадууд,тамирчид, шүүгчид, дасгалжуулагч багш нар, ажилтан албан хаагчид маань хоёр зууныг дамжин бүтээлцсэн түүхэн цаг хугацааг мөнхлөн үлдээх спортын цахим сан бүрдүүлж, байгаад баяртай байна. Сүхбаатар аймгийн спортын салбар нь 1948 онд анх байгуулагдсан. Энэ хугацаанд Бүх ард түмний спартакиад, Улсын аварга шалгаруулах тэмцээн,Монголын залуучууд, Оюутны анхдугаар их наадам, Хүүхдийн спортын наадам, Үндэсний спортын наадам, Тив Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадамд тамирчид маань амжилттай оролцож олон арван медаль хүртсэнээс гадна Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчид төрөн гарсаар байна. 1959 онд 3000 хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэн, 1963 онд 26*13-тай спорт заал, 2003 онд 36*32 той 400 хүний суудал бүхий спорт заал ашиглалтанд оруулан Бүс, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг аймаг орон нутагтаа зохион байгуулан ирснээс гадна орчин цагийн шийдэл бүхий 1000 хүний суудалтай спортын ордон, Стандартын хөл бөмбөгийн талбай, дугуйн зам, сумдад спортын заал танхимууд шинээр барьж байгуулагдан ард иргэдийн дунд бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангагдахын зэрэгцээ орчин үеийн спортын төрлүүдийг аймаг орон нутагтаа шинээр хөгжүүлэх, спортын материаллаг баазыг нэмэгдүүлснээр хичээллэгчдийн тоо нэмэгдэж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.