Мэдээ

Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам

                                                Хоёр. Биеийн тамир спортын газарт ажилтан,                                                        

 албан хаагч ажилд авах, ажлаас чөлөөлөх

2.1. Биеийн тамир спортын газарт ажиллах ажилтан, албан хаагч тэдний мэргэжил боловсрол, ажлын дадлага, туршлага, ажил хариуцаж зохион байгуулах чадвар, ёс суртахуун, нэр хүнд, эрүүл мэндийн байдал, ХАБЭА-н сургалтанд хамрагдсан зэргийг судалсны үндсэн дээр Монгол улсын Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу албан тушаалын тодорхойлолт гаргаж үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулан түр ажиллуулж, Төрийн албаны мэргэжлийн шалгалт авч өрсөлдүүлэн шалгаруулах, ажилд орохыг хүссэн өргөдлийг авч хөдөлмөрийн гэрээг түр буюу тодорхой хугацаагаар сунгах хэлбэрээр байгуулан гэрээний хугацаа дууссаны дараа цаашид ажиллуулах эсэх асуудлыг газрын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.

2.2. Шинээр ажилд орж байгаа ажилтан, албан хаагчдын ажлыг тушаал гарснаас хойш 2 хоногийн дотор хүлээлцүүлэн ажлын холбогдолтой хууль тогтоомж, заавар, удирдамжуудыг судлуулан байгууллагын дотоод журмыг танилцуулна.

2.3. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу нийт ажилтан ажилчдад хувийн хэрэг хөтлөнө. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.