Мэдээ

Үйл ажиллагааны стратегийн зорилт


            ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Байгууллага нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилтын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, спортын байгууллагуудын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлэх;
  • Байгууллагын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх;
  • Спортын сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, үндэсний спортын өв соёл, хэв маягийг хадгалж хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах, тэмцээн наадмын зохион байгуулалтыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх ,мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
  • Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэдийн бие бялдрын түвшнийг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилгоор насан туршийн боловсрол болгон хөгжүүлэх, биеийн тамирын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Байгууллагын үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх;
  • Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Байгууллагын санхүү, эдийн засгийн нөөцийн хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагчийн төсвийн төслийг төлөвлөх, хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх;
  • Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг спортын холбоодоор гүйцэтгүүлж, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, бусад аймгийн туршлага, арга технологийг нэвтрүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.