Мэдээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ




ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ


  • Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомжийн хэрэгжлтийг хангах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг цахимжуулах;
  • Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэний бие бялдрын түвшнийг сайжруулах зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг насан туршийн боловсрол болгон хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Спортын сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах;
  • Биеийн тамир, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, гадаад, дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарын болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх;
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.