Мэдээ

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ
Фото мэдээ
Монголын Хөл Бөмбөгийн холбооны удирдлагууд Сүхбаатар аймагт ажиллаж, “Монголын Хөл Бөмбөгийн Холбооны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “Нийтийн хөл бөмбөг” төсөл хөтөлбөрүүдийг танилцуулан тус спортыг хөгжүүлэх талаар аймгийн удирдлагууд, сургуулийн захирлуудтай уулзалт хийж, харилцан санал солилцож, өмсгөл, бөмбөг, сургалтын хаалга зэргийг бэлэглэлээ. Уулзалтын үеэр аймгийн Биеийн тамир, спортын газрын Хөл бөмбөгийн дасгалжуулагч Ц.Өсөхбаярыг хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Хөл Бөмбөгийн Холбооны “Гавьяаны одон”-оор шагнав.
Ажлын хэсэг аймагт ажиллах хугацаандаа Монголын Хөл Бөмбөгийн Холбооны гишүүдэд сургалт зохион байгуулах, аймагт хөл бөмбөгийн спорт хэрхэн хөгжиж буй талаар нэвтрүүлгийн зураг авах зэрэг ажлуудыг хийлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.