Мэдээ

ББХЧТТСорил авах арга аргачлал, төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдид ажлын байрны дасгалыг тогтмол хийж хэвшүүлэх,арга зүйн зөвлөлгөө зөвлөмж өгч ажиллаа

Аймгийн төрийн байгууллагуудын биеийн тамир спортын хамтлагын арга зүйчид, биеийн тамирын багш нарын оролцсон сургалт, мэдээллийг Биеийн тамир, спортын газар, Баруун-Урт сумын тамгын газартай хамтран 2022 оны 11 сарын 17-ны өдөр биеийн тамир спортын газрын спортын ордонд амжилттай зохион байгууллаа. Уг сургалт мэдээлэлд 31 байгууллагын 38 арга зүйч, биеийн тамирын багш нар хамрагдсан болно. Сургалтын гол зорилго нь Баруун-Урт сумаас зохион байгуулж буй “Зөв хэвшил – Зөв амьдрал” аяны явцын талаар мэдээлэл солилцох, төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдид ажлын байрны дасгалыг тогтмол хийж хэвшүүлэх, мэргэжлийн байгууллагаас арга зүйн зөвлөгөө авах, эцэст нь ажилтан албан хаагчид, сурагчдаас ББХЧТТСорилыг хугацаанд нь авч, тайлагнах, мөн дадлагаар сорил авах аргачлалыг зааж өгч ажиллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.