Мэдээ

АВИЛГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 7дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэхуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагынэрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахадоршино.

2дугаар зүйл.Хууль тогтоомж

2.1.Авлигынэсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэнгаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.МонголУлсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олонулсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

21 дүгээр зүйл.Авлигатайтэмцэх үндэсний хөтөлбөр

21.1.УлсынИх Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэхарга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасанхугацаагаар батална.

/Энэзүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

3дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэхуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."авлига"гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашигхонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийнэтгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэхаливаа эрх зүйн зөрчлийг;

3.1.2."ашигхонжоо" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээурвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буйболох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

3.1.3."албантушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийгалбаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгодашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

3.1.4."давуубайдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээурвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бусашигтай байдлыг;

3.1.5."олоннийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа" гэж олон нийтэд авлигын нийгмийнхор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх,уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг;

3.1.6."авлигаасурьдчилан сэргийлэх үйл ажиллагаа" гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлантогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээнийцогцолборыг;

3.1.7."хэрэгбүртгэх, мөрдөн байцаах ажил" гэж Авлигатай тэмцэх байгууллагад хуулиархарьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхажиллагааг;

/Энэзаалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.8."гүйцэтгэхажил" гэж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан ажиллагааг;

3.1.9."сонгуульднэр дэвшигч" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатныиргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг.

4дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

4.1.Доордурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

4.1.1.төрийнулс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

4.1.2.төрийнүйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлахнягтлан бодогч;

4.1.3.төрийнболон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийнэтгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

4.1.4.олоннийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;

4.1.5.улсынболон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хуультогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албантушаалтан;

4.1.6.МонголУлсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынсонгуульд нэр дэвшигч;

4.1.7.бүхшатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

4.1.8.эрхбүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;

4.1.9.Ирээдүйнөв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албантушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.

/Энэзаалтыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэзүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, АВЛИГААСУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

5дугаар зүйл.Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа

5.1.Энэхуулийн 3.1.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж,байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

5.1.1.УлсынИх Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаартөрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэхбололцоо, нөхцөлөөр хангах;

5.1.2.төрийнбайгууллага авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархимэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах;

5.1.3.авлигынасуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааныхэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилдсургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах;

5.1.4.сургалтынбайгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигыннийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж,түүнийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх;

5.1.5.албанбус боловсролын байгууллага болон сургуулиас гадуурх сургалт эрхэлдэг аж ахуйннэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу авлигыннийгмийн хор аюулыг суралцагчдад тайлбарлан таниулах, түүнээс урьдчилансэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлэх;

5.1.6.хэвлэлмэдээллийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйнорчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх, энэ талаарбайнга мэдээлэл, сурталчилгаа явуулах.

6дугаар зүйл.Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

6.1.Төрийнбайгууллага энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээрдараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

6.1.1.Гэмтхэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25-29 дүгээр зүйлд заасаннийтлэг үүрэг;

/Энэхэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.2.тодорхойчиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхааралтатаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийнбодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэнхэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийгбүрдүүлэх;

6.1.3.төрийнхяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;

6.1.4.төсвийнорлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олоннийтэд тухай бүр нь мэдээлэх;

6.1.5.тухайнбайгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналттавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хуультогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцахболомжоор хангах;

6.1.6.төрийналбан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлынонцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг Төрийн албаны тухай хууль болонэнэ хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;

6.1.7.төрийнбайгууллага нээлттэй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулжбайгаа эсэхэд тавих хяналтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж,хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон нийтэд мэдээллийг тогтмолхүргэж байх;

6.1.8.авлигатайтэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульдзаасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыгбүтцийн нэгждээ хариуцуулах;

6.1.9.төрийнбайгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнөАвлигатай тэмцэх газраас санал авах;

6.1.10.төрийнбайгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой,нээлттэй байх;

6.1.11.иргэдийнөргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэчиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.1.12.бүрэнэрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийгарилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээавах;

6.1.13.авлигатайтэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийгдэмжих;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.14.энэхуулийн 21дүгээр зүйлд заасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийгтөрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх, биелэлтийг холбогдохбайгууллагад тайлагнах.

/Энэзаалтыг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.2.Төрийнбүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олжмэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэдхамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.

6.3.Шүүх,прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хуульд өөрөөр заагаагүй бол төрийнзахиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг байрлаж байгаа байрандтүүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыгхориглоно.

6.4.Энэхуулийн 6.3-д заасан байгууллагын байранд улс төрийн болон шашны үйл ажиллагааявуулахыг хориглоно.

6.5.Авлигаасурьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэрэг,зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан эрх,нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:

6.5.1.төрийнбус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болонсанхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;

6.5.2.хувийнхэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагажмөрдөх.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийнхуулиар өөрчлөн найруулсан./

6.6.Авлигатайтэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийгхүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдохарга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.

/Энэхэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.7.Төрийнбайгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэнтушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуудахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.

6.8.Авлигаасурьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрхбүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

6.9.Энэхуулийн 6.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг шүүгч нэг сарын хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөр торгоно.

/Энэхэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7дугаар зүйл.Хориглох зүйл

7.1.Энэхуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноосгадна авлигын дараах зөрчлийг хориглоно:

7.1.1.албанүүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалтүзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

7.1.2.бусдадшан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

7.1.3.албанүүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдалолгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

7.1.4.төсвийнболон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

7.1.5.албанүүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамжшаардах;

7.1.6.албаныэрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;

7.1.7.албантушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;

7.1.8.үндэслэлгүйгээрхөрөнгөжих.

Тайлбар:Албантушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө,орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүйтохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ.

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8дугаар зүйл.Авлигын тухай мэдэгдэх

8.1.Энэхуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигынталаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэдТөрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийнмэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9дүгээр зүйл.Өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх

9.1.Иргэн,хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдолгаргаж, мэдээлэл өгч болно.

9.2.Авлигатайтэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуушийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ

10дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах

10.1.Энэхуулийн 4.1-д заасан этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хөрөнгө,орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогынмэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.

10.2.Мэдүүлэггаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөвмэдүүлэх үүрэгтэй.

/Энэхэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.3.Мэдүүлэггаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюусонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаахугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

10.4.Мэдүүлэггаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө,орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахиннэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийгтухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.

/Энэхэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.5.Хөрөнгө,орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулжгаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно.

10.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчАвлигатай тэмцэх газарт, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрдэвшигч тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийнхуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэхэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.7.Хөрөнгө,орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их ХурлынХууль зүйн байнгын хороо батална.

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах

11.1.Хөрөнгө,орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаандбүртгэж, хадгална:

11.1.1.МонголУлсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн,түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддогалбан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;

11.1.2.Авлигатайтэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогынмэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;

11.1.3.Үндсэнхуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогынмэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;

11.1.4.Аймаг,сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө,орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.5.бусадалбан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрхбүхий албан тушаалтан.

11.2.МонголУлсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийнхөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална.

/Энэхэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.3.Энэхуулийн 11.1.4, 11.1.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхийбайгууллага, албан тушаалтан энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогынмэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэггаргах журмын биелэлтийн талаарх тайланг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасанэтгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

11.4.Аймаг,сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнгарсны дараа тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг саналхураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж,хадгалуулна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэхэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Авлигатайтэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийнталаарх мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хороонд гаргаж өгнө.

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12дугаар зүйл.Захидал харилцааны нууцлал

12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс хөрөнгө, орлогынмэдүүлгийг хэрхэн бөглөх талаар Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасанзахидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөөнь хүний хувийн мэдээлэлд хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хүнийхувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна. 

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Хөрөнгө,орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээсэн албан тушаалтан албан үүргээгүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаандмэдүүлэг гаргагчийн зөвшөөрөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэггаргагчийн болон энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг задруулах, ямар нэгэнзорилгоор ашиглахыг хориглоно.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Хүнийхувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Мэдүүлэггаргагч тэтгэвэр тогтоолгох буюу албан тушаалаас огцрох, халагдах, чөлөөлөгдөхзэргээр бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө, орлогынх ньмэдүүлгийг 5 жилийн хугацаанд хадгалах бөгөөд уг хугацаа дуусмагц түүнийг өөртнь, хэрэв нас барсан бол эхнэр буюу нөхөр, эсхүл хууль ёсны өв залгамжлагчид ньшилжүүлж өгнө.

13дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэхүндэслэл

13.1.Авлигатайтэмцэх газар энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад албан тушаалтны хөрөнгө,орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

13.2.УлсынИх Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэдхороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их ХурлынХууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөдэрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.

13.3.Хөрөнгө,орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэнгүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохихжурмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвалбүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэншалгуулах үүрэгтэй.

13.4.МонголУлсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаабол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.

/Энэхэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5.Авлигатайтэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтааршалгалт явуулж болно.

13.6.Энэхуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргажөгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаартайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийнхөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.

13.7.Мэдүүлэггаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

13.8.Мэдүүлэггаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүлбүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

13.8.1.нэгсарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худалмэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасанхугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.8.2.зургаахүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюухудал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулжгаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30хувиар бууруулах;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.8.3.зургаансараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө,орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүлалбан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиарбууруулах;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.8.4.нэгжилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй,худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаастатгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9.Хөрөнгө,орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыгэнэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхийбайгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэлхугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албантушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх

14.1.Дараахьалбан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаанцахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:

/Энэхэсэгт 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.1.МонголУлсын Ерөнхийлөгч;

14.1.2.УлсынИх Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

14.1.3.Ерөнхийсайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;

/Энэзаалтад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 7дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.1.4.Үндсэнхуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;

14.1.5.Улсындээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийнбичгийн дарга;

14.1.6.Улсынерөнхий прокурор, түүний орлогч;

14.1.7.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;

14.1.8.Үндэснийаюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

14.1.9.Засгийнгазрын хэрэг эрхлэх газрын дарга;

14.1.10.ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга;

14.1.11.УлсынИх Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

14.1.12.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд дарга;

14.1.13.Санхүүгийнзохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;

14.1.14.Үндэснийстатистикийн газрын дарга, дэд дарга;

14.1.15.Хүнийэрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;

14.1.16.Сонгуулийнерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;

14.1.17.Төрийналбаны зөвлөлийн дарга, гишүүн;

14.1.18.Ерөнхийаудитор, түүний орлогч;

14.1.19.Засгийнгазрын агентлагийн дарга;

14.1.20.аймаг,нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга;

14.1.22.МонголУлсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч.

/Энэзаалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.2.Энэхуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэднээлттэй байна.

14.3.Энэхуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэгАвлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэлавах боломжийг хангана.

14.4.Иргэдбичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөдтэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална.

14.5.Авлигатайтэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүролон нийтэд мэдээлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙБҮРЭН ЭРХ

15дугаар зүйл.Авлигатай тэмцэх газар

15.1.Авлигатайтэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилансэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэгбүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогынмэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгайбайгууллага мөн.

15.2.Энэхуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаашинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно.

15.3.Авлигатайтэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүйбайдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

15.4.Авлигатайтэмцэх газар бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэхжурмыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.

15.5.Авлигатайтэмцэх газар тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэлхуудас хэрэглэнэ.

16дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим

16.1.Авлигатайтэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаахууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.

16.2.Аливааалбан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйлажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

17дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын бүтэц

17.1.Авлигатайтэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Улсын Их Хурал батлах бөгөөдурьдчилан сэргийлэх, судалгаа дүн шинжилгээний, хяналт шалгалтын, хэрэгбүртгэлт, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын, захиргааны чиглэлийн гэсэн үндсэнбүтэцтэй байна.

18дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх

18.1.Авлигатайтэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар дараахьчиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.улсынхэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыгзохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөрболовсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;

18.1.2.авлигынэсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохионбайгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, сум, нийслэл,дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг,чиглэл өгөх;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.3.авлигынцар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигыниндексийг гаргаж олон нийтэд мэдээлэх;

18.1.4.төрийнбус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа,гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохионбайгуулалтын арга хэмжээ авах;

18.1.5.авлигыннийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах,олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилдсургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;

18.1.6.авлигынэсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмжгаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөхболомжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх;

18.1.7.төрийнүйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагыншударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх.

18.2.Авлигатайтэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр дараахь чигүүрэгтэй:

18.2.1.хөрөнгө,орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага,зааварчилгаа гаргах;

18.2.2.мэдүүлэггаргагчийн амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдүүлгийг хэрхэнбөглөх, нэмэлт оруулах, бүртгэх, шилжүүлэх талаар урьдчилан зөвлөгөө өгөх,бичгээр хариу мэдэгдэх, асуулт хариултын нууцыг хадгалах.

18.3.Авлигатайтэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага,хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээнийхүрээнд хамтран ажиллана.

18.4.Авлигатайтэмцэх газар дараахь бүрэн эрхтэй:

18.4.1.авлигынэсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийгболовсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

18.4.2.авлигагарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтныгаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах саналболовсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

18.4.3.авлигынэсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулантөрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;

18.4.4.ажахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл,судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээргаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

18.4.5.авлигынгэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах,гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

18.4.6.авлигынхолбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;

18.4.7.хуулиархарьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;

18.4.8.чигүүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах;

18.4.9.өөрийн байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

18.4.10.гүйцэтгэхажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд илболсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулан авах,баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлагахүлээлгэх;

18.4.11.хуулиархарьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүйхууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, энэхуулийн 6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх бүхийбайгууллагад хүргүүлэх;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.4.12.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасанхамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.4.13.хөрөнгө,орлогын мэдүүлэг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаасгаргуулан авч хянах;

18.4.14.хөрөнгө,орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмынбиелэлтийг шалгах;

18.4.15.мэдүүлэггаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, шалгах, хугацаахожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасанарга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.4.16.хөрөнгө,орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах;

18.4.17.авлигатайтэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагатайхамтран ажиллах, мэдээлэл солилцох.

18.5.Авлигатайтэмцэх газар Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа,тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болно.

18.6.Авлигатайтэмцэх газар нь тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөнбайцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,Гүйцэтгэх ажлын тухай хууль, энэ хуульд заасан журмыг баримтална.

/Энэхэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тавигдах шаардлага

19.1.Авлигатайтэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохихнөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын,захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.

/Энэхэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.2.Авлигатайтэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг Авлигатай тэмцэхгазрын дарга батална.

19.3.Авлигатайтэмцэх газрын албан хаагч зэрэг дэвтэй байх бөгөөд түүнийг олгох журмыг УлсынИх Хурал батална.

19.4.Авлигатайтэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албанытухай, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.

19.5.Авлигынболон албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлагахүлээж байсан этгээдийг Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албантушаалд томилохыг хориглоно.

/Энэхэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн, 2012 оны 5 дугаарсарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тангараг

20.1.Авлигатайтэмцэх газрын албан хаагч томилогдсон даруйдаа "Авлигатай тэмцэх газрынажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгааравлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвалхуулийн хариуцлага хүлээнэ." гэж Монгол Улсын Үндсэн хуульд тангарагөргөнө.

21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрындарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналболгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.2.Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыгАвлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгоонысонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга энэ хуулийн 19.1-дзааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.3.1.Авлигатай тэмцэх газрын дарга төрийн албанд 15-аасдоошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болонмэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаалэрхэлж байгаагүй;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэзаалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.3.2.Авлигатай тэмцэх газрын дэд дарга төрийн албанд 10-аасдоошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаахажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлжбайгаагүй.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удааулируулан томилж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх ньтүүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга,дэд дарга томилогдсоноор дуусгавар болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдволтүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1, 21.2-т заасанбүрэн эрхийн үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх,огцруулах

22.1.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

22.1.1.өөрөөхүсэлт гаргасан;

22.1.2.биеийнэрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

22.1.3.бүрэнэрхийн хугацаа дуусгавар болсон.

22.2.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас ньогцруулсанд тооцно.

22.3.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээргаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 21хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

22.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгтхолбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсынерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал Улсын ИхХуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэжшийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэхэсгийг 2019 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.5.Хуульдзааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгтажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

23дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрх

23.1.Авлигатайтэмцэх газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.Авлигатайтэмцэх газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;

23.1.2.Авлигатайтэмцэх газрыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

23.1.3.эрхтэгш байх, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох зарчмын үндсэн дээргадаад улсын тусгай алба, байгууллагатай харилцан ажиллах;

23.1.4.Авлигатайтэмцэх газрын албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох,урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

23.1.5.Авлигатайтэмцэх газрын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар баталжмөрдүүлэх;

23.1.6.Авлигатайтэмцэх газрын хүний нөөц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотойасуудлаар тушаал гаргах;

23.1.7.гүйцэтгэхболон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах;

23.1.8.Гүйцэтгэхажлын тухай хуульд заасны дагуу нууц арга, хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох;

23.1.9.гүйцэтгэхажлын техник хэрэгсэл олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах шийдвэргаргах;

23.1.10.байгууллагынхааажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлэх;

23.1.11.хуульдзаасан бусад бүрэн эрх.

23.2.Авлигатайтэмцэх газрын даргын түр эзгүйд түүний шийдвэрээр дэд дарга бүрэн эрхийг ньхэрэгжүүлнэ.

24дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөнбайцаалт эрхэлсэн албан хаагчийн эрх

24.1.Авлигатайтэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албанхаагч хуульд заасан журмын дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Гүйцэтгэхажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажилтны эрх, үүргийг эдэлж, хуульд заасанүндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах;

24.1.2.Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөгчийн эрх, үүргийг эдэлж,хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтынажиллагаа явуулах;

/Энэзаалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.1.3.ажахуйн нэгж, байгууллагын байранд нэвтрэн орох;

24.1.4.ажахуйн нэгж, байгууллага, иргэний банкинд байгаа данс, гүйлгээг шалгах, түрзогсоох;

24.1.5.хуульдзаасан үндэслэл, журмын дагуу хөрөнгө битүүмжлэх;

24.1.6.албантушаалтан, иргэнээс тайлбар гаргуулах, мэдүүлэг авах, түүнийг албадан ирүүлэх;

24.1.7.албанүүргээ гүйцэтгэх явцдаа хойшлуулшгүй тохиолдолд дипломат төлөөлөгч, төрийнөндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийнтүргэн тусламж, гал унтраах алба, техникийн ослын дуудлагынхаас бусад автотээврийн болон холбооны хэрэгслийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дайчлах,ашиглах;

24.1.8.албанүүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэххэрэглэх;

24.1.9.албанүүргээ гүйцэтгэх явцдаа зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр дараалалхаргалзахгүйгээр үйлчлүүлэх;

24.1.10.Авлигатайтэмцэх газрын чиг үүрэгт хамаарах бусад бүрэн эрх.

24.2.Галтзэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх журмыг Улсын ерөнхийпрокурор, Авилгатай тэмцэх газрын дарга хамтран батална.

24.3.Энэхуулийн 24.1.7-д заасны дагуу хувийн өмчийн тээврийн хэрэгслийг ашигласан болхолбогдох хөлс болон гарсан зардлыг нөхөн төлнө.

25дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохзүйл

25.1.Авлигатайтэмцэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийн 7 дугаарзүйлд заасан хориглох үйлдлээс гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

25.1.1.нам,үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, тэдгээртэй адилтгах бусад байгууллагынгишүүнээр элсэх, удирдах албан тушаалд сонгогдох, томилогдох;

25.1.2.албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон буюу өөрт ньитгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэгмэдээллийг задруулах;

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.3.удирдлагынтусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлын-хаа талаар нийтэд болон бусдадмэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулах;

25.1.4.Авлигатайтэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албаны болон хувийн ажлаар гадаададзорчих;

25.1.5.дотоод,гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний зардлаар аялах, жуулчлах,амрах;

25.1.6.тогтоосонжурмыг зөрчиж бусдаас бэлэг дурсгалын зүйл авах.

25.2.Авлигатайтэмцэх газрын албан хаагчид нь хоорондоо нэг гэр бүлийн буюу төрөл садангийнхолбоотой байхыг хориглоно.

25.3.Авлигатайтэмцэх газрын албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрт нь илэрхийболсон нууцыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн зорилгоорашиглахыг хориглоно.

26дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд тавих хяналт

26.1.УлсынИх Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөлбайдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ.

/Энэхэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2.Авлигатайтэмцэх газар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаагУлсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана.

26.3.Прокурорынбайгууллага нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөнбайцаалтын үйл ажиллагаанд Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан үндэслэлжурмын дагуу хяналт тавина.

/Энэхэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27дугаар зүйл.Олон нийтийн зөвлөл

27.1.Авлигатайтэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигыннөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөхзорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэдажиллана.

27.2.Олоннийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ялшийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4жилийн хугацаагаар томилно.

27.3.Олоннийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийгнэр дэвшүүлэхгүй.

27.4.Олоннийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарахнууцыг задруулахыг хориглоно.

27.5.Олоннийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫБАТАЛГАА

28дугаар зүйл.Улс төрийн баталгаа

28.1.Авлигатайтэмцэх газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашныүйл ажиллагаа явуулахыг хориглоно.

28.2.Авлигатайтэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэннийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албандаа хүндэтгэлтэйхандана.

29дүгээр зүйл.Эдийн засгийн баталгаа

29.1.Авлигатайтэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийнзасгийн баталгааг төр хангана.

29.2.Авлигатайтэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйлажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

29.3.Авлигатайтэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээсбууруулан батлахыг хориглоно.

/Энэхэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

29.4.Авлигатайтэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэдхорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

29.5.Авлигатайтэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техникхэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааныявцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийнтуслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

29.6.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалынцалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэгдэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын ИхХурал тогтооно.

29.7.Авлигатайтэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдааорон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийнхүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох,шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.

29.8.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийнбаталгаа, хангамжтай байна.

30дугаар зүйл.Нийгмийн баталгаа

30.1.Авлигатайтэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх,огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалдшилжүүлэхийг хориглоно.

30.2.Авлигатайтэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараатүр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр,тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төрхариуцна.

30.3.Авлигатайтэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюуалбан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

30.4.Авлигатайтэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэртогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээнийнэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

/Энэхэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хууль, 2016 оны 11 дүгээр сарын10-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

30.5.Авлигатайтэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөддаатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлнө.

30.6.Авлигатайтэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухайхуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн мөрдөгчөөр ажилласан 5жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

/Энэхэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.7.Авлигатайтэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийналбан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөнтөлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасанбаталгаагаар хангагдана.

30.8.Энэхуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчидэдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулжолгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ.

30.9.Авлигатайтэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, мөрдөгчөөр ажилласан хугацааг цэргийн албахаасан хугацаанд тооцно.

/Энэхэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.10.Авлигатайтэмцэх газрын мөрдөгч, гүйцэтгэх ажилтан тусгай ажиллагаанд оролцохдообайгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцаснызагварыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.

/Энэхэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31дүгээр зүйл.Хууль зүйн баталгаа

31.1.Авлигатайтэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албанхаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах,цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг,нэгжлэг хийхийг хориглоно.

31.2.Авлигатайтэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийнгазар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэхгазрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаарАвлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ.

31.3.Авлигатайтэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-тзаасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийгнь түдгэлзүүлэх тухай санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийндотор Авлигатай тэмцэх газрын дарга шийдвэрлэнэ.

31.4.Авлигатайтэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаасучирсан хохирлыг төр хариуцна.

32дугаар зүйл.Бусад баталгаа

32.1.Авлигатайтэмцэх газрын албан хаагч эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгтнь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.

32.2.Авлигатайтэмцэх газрын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

32.3.Албанычиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагчболон гэр бүлийнх нь гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэнтохиолдолд цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээавна.

32.4.Бүрэнэрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёснышаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэхүүрэгтэй.

32.5.Авлигатайтэмцэх газрын албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыгёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөналбан тушаалтан хариуцна.

32.6.Авлигатайтэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна.

321 дүгээр зүйл.Хуулийнхэрэгжилтэд хяналт тавих этгээд

321.1.Энэхуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгааддараах байгууллага хяналт тавина:

321.1.1.Авлигатайтэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хороо;

321.1.2.энэхуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтныүйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар;

321.1.3.Олоннийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болонгүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих.

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

33дугаар зүйл.Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

33.1.Авлигынэсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй болэрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:

33.1.1.энэхуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалынцалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

33.1.2.энэхуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг ньбууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурвансар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсаншийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;

33.1.3.энэхуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах,авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;

33.2.Шүүгчэнэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө,орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох.

/Энэзүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34дүгээр зүйл.Авлигын гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг арилгах

34.1.Авлигынгэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээнтогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хуульболон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

35дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

35.1.Энэхуулийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.