Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨ

https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08сарын 28 өдөр

Дугаар 24

Төрийнордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйлажиллагааны хөтөлбөр батлах тухай

МонголУлсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, МонголУлсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Хөгжлийнбодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахьзаалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийгхавсралтаар баталсугай.

2.МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантайхолбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар/У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргахэмжээний төлөвлөгөөг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээнийшалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

2/МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэнзорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

3/МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэдшаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлыншинжилгээ хийх;

4/МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан экспортыгнэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагтнөлөө үзүүлэх 10 томоохон төслийг санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийгашиглан санхүүжүүлэх.

3.Хөгжлийнбодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахьхэсэгт заасан шаардлагын дагуу Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсрууланМонгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар/У.Хүрэлсүх/-т даалгасугай.

4.МонголУлсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхчиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыгМонголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадагхолбогдох бусад байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэтогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

МонголУлсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛУЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

МонголУлсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсанЗасгийн газар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсынхараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, Улсын Их Хурлын 2020 онысонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурланнам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Засгийнгазар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа халдварт цартахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн,эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал,засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, өмнөх Засгийн газрынбодлогын залгамж чанарыг хадгалахад онцгой анхаарч, дараах зургаан багцасуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүллээ.

НЭГ.“КОВИД-19”ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ,   НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

1.1.“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.1.1.“Ковид-19” халдварт цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийгдэмжих дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ:

1.1.1.1.хүүхдийн мөнгөн тэтгэмжийн цар тахлын үеийн нэмэгдлийг2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгоно.

1.1.1.2.нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 2020 оны 10дугаар сараас хойш хэсэгчлэн үргэлжлүүлнэ.

1.1.1.3.жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой ажахуйн нэгжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх арга хэмжээг2020 оныг дуустал үргэлжлүүлнэ.

1.1.1.4.түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийнорлогод 2020 оныг дуустал татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлнэ.

1.1.1.5.аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийнаюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатаймэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраахадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.2.“Ковид-19” халдварт цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж,бэлэн байдлыг хангахтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ:

1.1.2.1.цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатайтохиолдолд зарцуулах зорилгоор Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

1.1.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахадзориулсан санхүүжилтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлнэ.

1.1.2.3.сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийнвакцинд бүрэн хамруулна.

1.1.2.4.Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчинсудлалын үндэсний төвийн эмч, ажилчдад олгох цалин, урамшуулал, дэмжлэгийгнэмэгдүүлнэ.

1.1.3.Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүлмэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана:

1.1.3.1.хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлнэ.

1.1.3.2.шаардлагатай аймгуудад зоонозын өвчин судлалын төв, хилдагуух боомтод тандалтын нэгж байгуулна.

1.1.3.3.шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэхмэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулна.

1.1.3.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нөөцийнагуулах шинэчлэн барьж, ашиглалтад оруулна.

1.1.3.5.өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулна.

1.1.3.6.шинэ коронавирусийн халдварыг тодорхойлох оношлуурыгдотооддоо бүтээн, туршиж, хэрэглээнд нэвтрүүлнэ.

1.1.3.7.аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээнийтөвүүдийг РТ-ПСР төхөөрөмжөөр хангана.

1.1.4.“Ковид-19” халдварт вирусийн оношилгоо, эмчилгээнд зориулжимпортлох оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал,халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас2020 оныг дуустал үргэлжлүүлэн чөлөөлнө.

1.1.5.Экспортыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг боловсруулж,экспортод гаргах бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.

1.1.6.Нүүрс, бусад уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыгэрчимжүүлэх хүрээнд “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлнэ. Худалдааны түншорнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлнэ.

1.1.7.Цар тахлаас үүдсэн эдийн засаг, нийгмийн хүндрэлийг давантуулахад чиглэсэн дэмжлэг, туслалцааг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжлийн түнш улсорнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.

1.1.8.Гадаад улсад байгаа иргэнээ татан авах ажлыг эрчимжүүлнэ.

1.1.9.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийнөмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чөлөөт мөнгөн хөрөнгийг оновчтой удирдахзамаар Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээ, зардлыг бууруулах арга хэмжээгавна.

1.1.10.Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээл,санхүүжилтийн эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх, хямдруулан худалдах,дампуурсан банкнуудын эрх хүлээн авагчдаас авах төрийн байгууллагуудын авлагыгМонголбанканд шилжүүлэх зэргээр Засгийн газрын санхүүгийн нөөцийг нэмэгдүүлнэ.

1.1.11.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагадсувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын амжилттай нь уялдуулан 100 хүртэлхувийн тэтгэлэг олгоно.

1.1.12.Цахим сургалтын платформ бий болгож, цахим агуулгахөгжүүлж, бэлтгэнэ. Зурагт болон интернэтгүй өрх, хүн амыг цахим сургалтадхамрагдах боломжийг бий болгохын тулд тохирсон сургалтын хэлбэр, хувилбаруудыгсудалж, бэлтгэнэ.

1.1.13.Цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйнорчныг бүрдүүлнэ.

1.1.14.Боловсролд зориулсан зардлыг урьдчилан нөөцлөх, ороннутгийн төсвийн орлогыг зарцуулах, боловсролд дутагдаж байгаа зардлыгшийдвэрлэнэ.

1.1.15.Багш, сурагч, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийнэрсдэлийг тодорхойлж, сурагчийн сургууль завсардалтын эрсдэлийг тооцоолно.

Биеийн тамир, спорт

2.2.Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, ажтөрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив,дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ.

2.2.1.Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүламьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир,спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсаннээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.

2.2.2.Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэдтаниулахад төрөөс бодлогоор дэмжиж, үндэсний спортын төв байгуулж, гадаад улсынбаг тамирчдыг оролцуулах тэмцээн, наадмын тогтолцоог хөгжүүлнэ.

2.2.3.Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайнхүртээмжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийгбарина.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.