Мэдээ

ЕБС-ИЙН 384 СУРАГЧДЫН ДУНД ФУТЗАЛНЫ "ГРАССРҮҮТС" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

ЕБС-ИЙН 384 СУРАГЧДЫН ДУНД ФУТЗАЛНЫ "ГРАССРҮҮТС" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.
Фото мэдээ
🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд ГРАССРҮҮТС сургуулийн Хөл бөмбөг хөтөлбөрийн дасгалжуулагч, багш нарын сургалтыг 2019 онд 13 сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийт 20 биеийн тамирын багшийг хамруулж зохион байгуулсан билээ.
🚩Өнөөдөр /2022.11.05/ тус ажлын үргэлжлэл болох ЕБС-ийн сурагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг эхэллээ.
🚩Уг Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн ба хөл бөмбөгийг дэмжигч болон гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, энэ спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой.
🚩Хүүхэд хөл бөмбөгийн спортоор хичээллэх нь бие бялдрыг нь жигд хөгжүүлэх, нүдний хараа, хурд хүчийг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, олон найз нөхөдтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.