Мэдээ

Сүхбаатар аймаг усан бассейнтай боллоо

    

    Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумд улсын   төсвийн хөрөнгө оруулалтаар Олон улсын стандартад нийцсэн Усан бассейн болон чийрэгжүүлэлтийн төвийг  ашиглалтад оруулж нээлтийг нь хийлээ. Усан бассейн, чийрэгжүүлэлтийн төв нь 25 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй зургаан замтай, 200 үзэгчийн суудал, үйлчилгээний заал, талбайтай юм.  Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх болон аймгийн удирдлагууд оролцсон байна.  Тус төвийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг буцалтгүй тусламжаар өгчээ. Тус төв ашиглалтанд орсноор энэ төрлийн спорт орон нутагт хөгжих бүрэн боломж бүрдэж байна.c

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.