Мэдээ

Сүхбаатар аймагт волейболын спорт эрчимтэй хөгжиж байна

    Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-аас ААШ тэмцээнуралдаануудаа үе шаттайгаар зохион байгуулж байна. 04 дүгээр сарын 28-наас30-ны өдрүүдэд ААШ волейболын тэмцээн зохион байгууллаа. Сүхбаатар аймагтсүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг энэ удаагийн ААШволлейболын тэмцээн дахин харуулсан юм. Цаашид багийн спортыг хөгжүүлэхэд бүхийл талаар нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ аймгийн засаг даргаЗ.Энхтөр энэ үеэр илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ “Сүхбаатарчуудспортлог гэдгийг бид олон зүйлээр нотлон харуулж байгаа. Долоо хоног бүрийнамралтын өдрүүдэд спортын тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдаж байгаань хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэхэдихээхэн нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Манай аймагт эрчимтэй хөгжижбайгаа спортын нэг бол воллейбол мөн. Энэ спортын хөгжил энэ зэрэгт хүрэхэдолон хүний хичээл зүтгэл нөлөөлсөн. Бид энэ эрчээрээ цаашид хамтдаа зүтгэххэрэгтэй. Ирэх дөрвөн жилд нийтийн биеийн тамир, багийн спортыг хөгжүүлэхэдтомоохон дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн багш дасгалжуулагч,тамирчдын амжилтыг шударгаар үнэлэх болно. Энэ бол тэдэнд маш том хөшүүрэгболох учиртай...” гэсэн юм.
    2017 оны ААШ воллейболынтэмцээнд 30 багийн 240 тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдсөн. Түмэнцогт,Мөнххаан зэрэг эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр багтай ирсэн нь хөдөө орон нутагтч энэ спорт эрчимтэй хөгжиж байгааг харуулж байлаа. Тэмцээн гурван өдрийн турштамирчид болоод хөгжөөн дэмжигчдийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, улмаарБаруун-Урт сумын нэг болон дөрөвдүгээр БДС-ууд ангилал тус бүрт аваргалжээ.
    Сүхбаатар аймгийн БТСГ нь 2014оноос эхлэн спортын мастер Б.Баярсайханыг урьж, дасгалжуулагчаар ажиллуулжбайгаа. Үүний үр дүнд нэг хэсэг тасраад байсан воллейболын спорт дахин сэргэж,багш дасгалжуулагчид болоод тамирчдын ур чадвар ч дээшилсэн. Сүхбаатар аймгийншигшээ багийн тамирчид ч томоохон тэмцээн уралдаанд тогтмол амжилт гаргахболсон. Хамгийн сүүлд 2017 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээсСүхбаатар аймгийн шигшээ багийн тамирчид хүрэл мадаль хүртсэн юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.