Мэдээ

Дэлхийн аваргатай боллоо

Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Азийн 16 орны 677 тамирчин 8 өдрийн турш өрсөлдлөө.
Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн Шигшээ багийн дасгалжуулагч Jamiyanchanrav Enkhbaatar ахлагчтай 17 тамирчин Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.
✨️I БДС, Оюунлаг клубийн тамирчин Баярбилэгийн Дөлгөөн Стандарт төрөлд багийн дүнгээр🥇Алтан медаль
✨IV БДС, Оюунлаг клубийн тамирчин Батбаатарын Хулан Стандарт төрөлд багийн дүнгээр🥈Мөнгөн медаль тус тус хүртлээ. ️
✨III БДС, Оюунлаг клубийн тамирчин Энхбаатарын Энх-Орчлон Блиц төрөлд нийт тоглосон өрөгт авсан оноог харьцуулсан үзүүлэлтээр 7 өрөг тоглосноос 6 хожиж 85.7%-тай 2-рт 🎖 эрэмбэлэгдсэн байна.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.