Мэдээ

Азийн аварга шалгаруулах тэмцээн

СҮХБААТАР АЙМГИЙН БАХАРХАЛ
О.ЖИВАМЭДМААНЬ АЗИЙН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТУЛ БИЕИЙН ТАМИР СПОРТ ГАЗРЫН УДИРДЛАГА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Одсүрэнгийн Живамэдмааны 2025 онд үзүүлсэн амжилтууд
Бахрайн улсад зохион байгуулагдаж буй Азийн залуучуудын III наадамд Жюү Жицүгийн (-48 кг) жинд хүч сорин барилдсан Сүхбаатар аймгийн тамирчин О. Живамэдмаань мөнгөн медаль хүртлээ
2025 оны Жюү-Жицүгийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний -48 кг-ийн жинд алтан медаль
ОУХМ Цэрэндондойн Болдбаатарын нэрэмжит 2025 оны Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний -48 кг-ийн жинд хүрэл медаль.
2025 оны холбоодын нэгдсэн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах Жюү-Жицү бөхийн -48 кг-ийн жинд алтан медаль.
2025 Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Жюү-Жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -48 кг-ийн жинд хүрэл медаль.
Монголын хүүхдийн спортын VIII их наадамд Жюү жицүгийн 48кг жинд алтан медаль хүртэж амжилт үзүүлээд байна.
Одсүрэнгийн Живамэдмааньдаа цаашдын тэмцээн уралдаанд амжилтыг хүсэн ерөөе

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.