Монголын бүх ард түмний XVI их наадам 2025 оны 09 сарын 15-21 өдрүүдэд Улаанбаатар, болон Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 09 сарын 16 нд Баянхонгор аймагт болж БТСГ-ын удирдлага оролцлоо.Тус тэмцээнд аймгаа төлөөлөн спортын 14 төрөлд 89 тамирчин оролцож байна. Өнөөдрийн байдлаар дараах төрлүүдэд амжилттай оролцож амжилт үзүүлээд байна.Хөл бөмбөг эмэгтэй баг тамирчид алтан медаль, Диф шатрын төрөлд эмэгтэй тамирчин О.Эрдэнэдалай мөнгөн медаль, Самбо бөхийн 65 кг жинд Б.Амармэнд хүрэл медаль, Пара жудо бөхийн 70 кг-ын жинд Д. Батдулам хүрэл медаль, Таеквондо +73 кг-ын жинд М.Чанцалцолмон хүрэл Жудо бөхийн 52 кг-ын жинд Б.Пүрэвсүрэн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Одоогоор алт-1, мөнгө-1, хүрэл-4 нийт 6 медаль хүрсэн байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.